YSC: Аяллын бичлэгээ хуваалцах уралдаан зарлаж байна


YSC | YOLO.MN
2021-07-21

Чи наадмын өдрүүдээр аялалд гарсан уу? Сонирхолтой бичлэг хийсэн үү? Байгальд ээлтэй аялах туршлага хуримтлуулсан уу? Хэрэв тийм бол чамд уралдаанд оролцож, англи хэлээ сайжруулах боломж байна.

Монгол Экологи төвөөс Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгждэг Youth Sustainability Corps (YSC) буюу Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөр 15-25 насны хүүхэд, залуусын дунд аяллын влог хийх уралдааныг зарлаж байна.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО

Байгальд ээлтэй аялахыг бусдадаа сурталчлах, бүтээлч байдлаар аяллынхаа дурсамжийг бичлэг болгон хадгалж үлдэх.

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

15-25 насны бүх хүүхэд залуус оролцох боломжтой. Аялсан газрынхаа онцлог шинжийг агуулсан, хэрхэн байгальд ээлтэй аялснаа бүтээлч байдлаар бичлэг болгож, өөрийн Фейсбүүк хуудсандаа байршуулна. Ингэхдээ @Youth Sustainability Corps пэйж хуудсыг tag хийхээс гадна #TravelwithYSC, #БиБайгальдЭэлтэйАялагч хаштагийг заавал ашиглан оруулаарай.

Бичлэгийн үргэлжлэх хугацаа: 3 минут хүртэл

Жишээ видео: 

Бичлэг хүлээн авах хугацаа: Долдугаар сарын 25-ны 23:59 цаг хүртэл.

Шагнал:

● 1-р байр: “Hippocards” гадаад хэлний аппликейшний 6 сарын эрх
● 2-р байр: YSC гарын бэлэг
● Нийт оролцогчид: IELTS-ийн талаар ерөнхий ойлголт өгөх хоёр цагийн сургалтад хамрагдах эрхийн бичиг олгоно.

Хэрэв чамд урьд өмнө нь влог хийж байсан туршлага байхгүй бол дараах бичлэгийг үзэхийг санал болгож байна. 

#Уралдаан #YSC #Аялал