Drake шагналаа гардан авахдаа “Game of Thrones” цувралын Arya Stark-д талархал илэрхийллээ


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-05-02

Хөгжмийн хамгийн том шагнал гардуулах ёслолуудын нэг болох “Billboard Music Awards 2019” өнөө өглөө буюу орон нутгийн цагаар тавдугаар сарын 1-нд Лас Вегасын “MGB Grand Garden Arena”-д болсон билээ.

  • Шилдэг реп дуугаар Carbi B, Bad Bunny, J Balvin нарын “I Like It” дуу,
  • Шилдэг рок дуугаар “Panic! At the Disco”-ийн “High Hopes”
  • Шилдэг рок уран бүтээлчээр Imagine Dragons,
  • Шилдэг шинэ уран бүтээлчээр Juice WRLD,
  • Шилдэг хамтлагаар BTS,
  • Шилдэг эрэгтэй уран бүтээлчээр Drake,
  • Шилдэг эмэгтэй уран бүтээлчээр Ariana Grande нар шалгарчээ.

Олон гайхалтай уран бүтээлчид хуран цугласан энэ үдшийн бас нэгэн шагналын эзнийг онцолж байна.

Эдгээрээс гадна Drake өөрийн “Scorpion” цомгоороо “Шилдэг Billboard200 Цомог” шагналыг хүртсэн бөгөөд шагнал гардан авахдаа түүнд тусалсан, үүнийг боломжтой болгосон хүмүүст талархлаа илэрхийлээд амжсан юм.

Тэгээд хамгийн сүүлд нь тэрээр “Өнгөрсөн долоо хоногт тэр бүхнийг хийсэн Arya Stark-д баярлалаа. Аyу” хэмээгээд “Game оf Thrones” цувралын үзэгчдээс дахин нэг алга ташилт хүртлээ. “Game of Thrones”-ийн үзэгч бүр Arya Stark үүнийг хүртэх эрхтэйг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх бизээ.

Энэ ёслолын арга хэмжээний хамгийн том шагнал болох “Шилдэг уран бүтээлч” шагналыг мөн Drake хүртсэн бөгөөд ингэснээр “Billboard Music Awards”-ийн хамгийн олон шагналтай уран бүтээлч болж байгаа юм.

#Entertainment