BLACKPINK хамтлагийн Жисү Зэйн Маликтай хамтарч дуулна


Т.Онон | YOLO.MN
2025-10-06

Өнөөдөр Жисү шинэ дуэт сингл гаргах төлөвлөгөөтэй байгаагаа албан ёсоор зарлалаа.

Хамтран дуулж буй хүнийхээ нэрийг ил болголгүйгээр, Жисү “A duet is near” (“Дуэт ойртож байна”) гэсэн бичигтэй, ард нь эрэгтэй хүний сүүдэр дүрсэлсэн тизер зургийг хуваалцжээ.

The Korea Herald сонины мэдээллээр, салбарын эх сурвалжууд Жисүгийн дуэтын хамтрагч нь One Direction-ы гишүүн асан, одоо бие даан уран бүтээлээ хийж буй Зэйн Малик гэжээ.

Зэйн Малик өнгөрөгч долдугаар сард Нью-Йоркт болсон BLACKPINK-ийн тоглолтод хүрэлцэн ирж, дараа нь Инстаграмдаа хамтлагт талархсанаа илэрхийлсэн байдаг.

#BLACKPINK #Жисү