5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Хүндийн өргөлтийн өсвөрийн УАШТ болно


Оюука | YOLO.MN
2017-03-07

Хүндийн өргөлтийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 18-19-нд Спортын төв ордонд болно.

Өсвөрийн УАШТ-ийг Олон улсын олимпийн хороо болон Хүндийн өргөлтийн холбооны нэрт зүтгэлтэн, дасгалжуулагч, ОУХМ, ОУ-ын I зэргийн шүүгч Б.Гансүх агсны нэрэмжит болгон зохион байгуулахаар болжээ.

Тэмцээн олон улсын хүндийн өргөлтийн холбооны дүрмээр явагдаж олон улсын зэрэглэлтэй шүүгчдийн бүрэлдэхүүн тэмцээнийг дэнсэлнэ.

Тэмцээнд 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2008 оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн тамирчид өрсөлдөх юм.

  • Хөвгүүд 36кг, 40кг, 44кг, 50кг, 56кг, 62кг, 69кг, -77кг, +77кг,
  • Охид 32кг, 36кг, 40кг, 44кг, 48кг, 53кг, 58кг, -63кг, +63кг медальтнууд тодорно.

#sport #Powerlifting #freetime