

Хүн бүрийн гоо сайхныг хэмжих ойлголт, үнэлэмж өөр өөр байдаг. Надад үзэсгэлэнтэй харагдах эмэгтэй таны “үзэсгэлэнтэй” гэж үзэх хэмжүүрт нийцэхгүй байж болохын нэгэн адил танд сэтгэл татам санагдсан хүн надад огтхон ч таалагдахгүй байж болно. Гэсэн хэдий ч гоо сайхны салбарт ажилладаг мэргэжилтнүүд болон эрдэмтэд гоо үзэмжийг шинжлэх ухааны үндэслэлээр тодорхойлох оролдлогуудыг хийсээр байгаа билээ.
Флоридад байрлах “Gruber Plastic Surgery”-ийн гоо сайхны мэс засалч Меган Груберийн тэмдэглэснээр, соёл болон нийгэмд гарч буй өөрчлөлтүүдийн нөлөөгөөр гоо сайхны талаарх ойлголт ч мөн хувьсан өөрчлөгдсөөр иржээ. Түүхийн туршид хүмүүс “Алтан харьцаа” зэрэг математикийн зарчмуудыг ашиглан гоо үзэмжийг хэмжиж, тодорхойлохыг оролдож байсан нь үүний нэг жишээ юм.
Алтан пропорц гэж юу вэ?
Алтан харьцаа буюу Phi (1.618) нь байгаль дэлхий, урлаг уран сайхан, архитектурт өргөн илэрдэг математик пропорц бөгөөд хүн төрөлхтний гоо сайхны үнэлэмжид ч тодорхой хэмжээгээр тусгалаа олдог гэж үздэг. Хүний нүүрний хувьд уг харьцааг нүд, хөмсөг, хамар, уруул зэрэг эрхтнүүдийн хоорондох зайг тооцоолоход ашигладаг бөгөөд эдгээр зай нь алтан харьцааны өгөгдөлтэй ойр байх тусам тухайн хүнийг илүү үзэсгэлэнтэй, сэтгэл татамд тооцох хандлага ажиглагддаг. Энэхүү ойлголтын эх үндэс нь уран баримал, урлагаараа гайхагддаг эртний Грекийн үеэс улбаатай ба тэр үеийн сонгодог баримлуудын “нүд унагам” гоо сайхны нууц нь алтан харьцааны зарчмыг бүтээлдээ тусгасантай холбоотой юм байна шүү.
Ингээд “алтан харьцаа”-нд суурилсан дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэйн жагсаалтыг хүргэе.
10. Симон Байлз

Алтан дунджийн оноо: 90.60%
Симон Байлз нь зөвхөн гимнастикийн ертөнцөд шилдэг нь биш бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн жагсаалтад ч мөн оржээ. Түүний том нүд болон тэгш хэмийн төрх нь түүнийг илүү залуу харагдуулдаг бөгөөд эдгээр шинжүүд нь алтан харьцаанд сайн таарч байна.
9. Жанел Монае

Алтан дунджийн оноо: 90.66%
АНУ-ын алдарт дуучин, жүжигчин, реппер Жанел Монаен нүд гялбам төрхөд татагдахгүй байх арга байхгүй. Түүний тэгш хэмтэй төрх, хурц шанаа нь алтан харьцааны шалгуурыг төвөггүй хангадаг бөгөөд энэ нь түүнийг улам илүү сэтгэл татам, үзэсгэлэнтэй харагдуулах нэг хүчин зүйл болдог байна.
8. Гал Гадот

Алтан дунджийн оноо: 90.74%
Гоо үзэсгэлэн, царайлаг төрхөөрөө дэлхий даяар шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг байлдан дагуулсан бидний хайр “Wonder Woman” энэ жагсаалтад орохгүй бол өөр хэн орох билээ дээ? Израилын алдарт жүжигчин Гал Гадот зөвхөн кинонд бүтээсэн дүрээрээ бус, өөрийн байгалиас заяасан тэгш хэмтэй төрх, хүчирхэг бөгөөд дэгжин царай төрхөөрөө гоо сайхны бэлгэ тэмдэг болсон нэгэн.
7. Маргот Робби

Алтан дунджийн оноо: 91.02%
За алив л дээ. Та арай түүнийг энэ жагсаалтад байхгүй байна гэж бодоогүй биз дээ? Түүний тэгш хэмтэй нүүрний хэлбэр, нарийн боловч тод шанаа, нүдний хоорондох төгс зай, уруулын пропорц нь эрдэмтдийн хийсэн хэмжилтээр алтан харьцааны “сайн жишээ” болжээ.
6. Лупита Нёнго

Алтан дунджийн оноо: 91.28%
Өнгөрсөн жилүүдэд дэлхийн хамгийн гоо үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэгээр удаа дараа нэрлэгдсэн жүжигчин Лупита Нёнго энэхүү жагсаалтад ч мөн багтжээ. Түүний өвөрмөц төрх, цэвэрхэн царай, гэрэлтсэн нүд, уруулын пропорц нь алтан харьцааны шалгуурыг өндөр хувьтайгаар хангаж байгааг шинжлэх ухаанаар тооцоолон баталсан байна.
5. Тейлор Свифт

Алтан дунджийн оноо: 91.64%
Өнөө үеийн хамгийн алдартай дуучдын нэг Тейлор Свифт зөвхөн хөгжмийн ертөнцөд төдийгүй гоо сайхны үнэлэмжээрээ ч дээгүүр бичигддэг. Түүний тэгш хэмтэй царай, урт нарийн хамар, тод хөмсөг болон төгс уруулын хэлбэр нь алтан харьцааны шалгуурыг өндөр хувьтайгаар хангаж, 91.64%-ийн оноо авчээ.
4. Ариана Гранде

Алтан дунджийн оноо: 91.81%
Попын гүнж хэмээн нэрлэгддэг Ариана Гранде муур мэт өхөөрдөм төрх, хүчирхэг хоолой, өөрийн бэлгэ тэмдэг болсон урт үсээрээ дэлхийд танигдсан нэгэн. Түүний жижигхэн боловч тэгш хэмтэй нүүрний хэлбэр, сэтгэл булаам харц, уруулын зөв пропорц нь алтан харьцааны шалгуурыг өндөр хувьтайгаар хангаж байна.
3. Женна Ортега

Алтан дунджийн оноо: 91.85%
Холливудын өсөж буй оддын нэг болох Женна Ортега өөрийн өвөрмөц төрх, авьяаслаг дүр бүтээлээрээ дэлхийн үзэгчдийн анхаарлыг татаж буй залуу жүжигчин. Тэрээр “Wednesday” цувралын гол дүрээрээ дэлхий нийтэд танил болж, хүчирхэг харц, онцгой дүрийн шийдлээрээ шүүмжлэгчид болон үзэгчдийн талархлыг хүлээсэн билээ.
2. Бейонсе

Алтан дунджийн оноо: 92.44%
“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд” хэмээх олон шинж чанараар жагсаадаг жагсаалтад байнга багтдаг хүн бол яах аргагүй бидний хайртай хатан зөгий Бейонсе. Түүний гэрэлтсэн харц, төгс нүүрний хэлбэр, өөртөө итгэлтэй хүчирхэг төрх нь дэлхий даяар хүмүүст хүчтэй сэтгэгдэл үлдээдэг. Бейонсе зөвхөн гоо сайхны бэлэг тэмдэг төдийгүй, өөрийн өвөрмөц имижээрээ олон хүнд урам зориг өгдөг алдартан юм.
1. Белла Хадид

Алтан дунджийн оноо: 94.35%
Белла… Белла… Белла! Яаж түүн шиг үзэсгэлэнтэй болох вэ? Загварын ертөнцөд хөл тавьсан цагаасаа эхлээд олны анхааралд байсан тэрбээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорчээ. Үнэндээ түүнийг үзэсгэлэнтэй гэж тодорхойлоход шинжлэх ухаан бидэнд хэрэгтэй гэж үү?
Энэ жагсаалтад таны бодлоор өөр ямар эрхмүүд орох ёстой вэ?
Эх сурвалж: Yahooentertainment
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!