Үрийн шингэний өнгөөр ШИНЖЛЭХ нь


Эрэгтэйчүүдийн үрийн шингэн ихэвчлэн цагаан, саарал өнгөтэй байдаг. Харин өнгө нь өөрчлөгдөхөд эрчүүд санаа зовж, эмчид хандах уу эсвэл хэд хоногийн дотор эргээд хэвийн байдал руугаа шилжих үү хэмээн эргэлздэг. Тиймээс бид “Бэлгийн боловсрол” цувралынхаа энэ удаагийн дугаарт эрэгтэйчүүдийн үрийн шингэний өнгө хэрхэн өөрчлөгдөж болох, хэзээ эмчид хандах талаар мэдээллийг хүргэж байна. 

НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС:

ШЭЭС: Үрийн шингэн нь шээсний сүвээр дамжин шээстэй холилдож шаргал өнгөтэй болдог. Энэ нь хэвийн учир санаа зовох шаардлагагүй.

ХАЛДВАР: Шээс, бэлгийн замын халдварт өвчин, хламиди, заг хүйтэн зэрэгтэй холбоотой байж болно. Энэ үед үрийн шингэн эвгүй үнэртэнэ. Мөн түрүү булчирхайн үрэвслийн улмаас үрийн шингэн шар эсвэл шаргал ногоон өнгөтэй болдог.

ХООЛ ХҮНС: Таны идэж буй хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалж үрийн шингэний өнгө шар эсвэл ногоон болдог байна. Жишээлбэл, сонгино, сармис, брокколи зэрэг хүхрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг ихээр хэрэглэх нь үрийн шингэний өнгөд нөлөөлөх магадлалтай.

НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС:

АРТЕРИЙН СУДАС: Хүчтэй бэлгийн харьцаанд орох, гар хангалга хийх, цусны судас гэмтэх тохиолдолд бага хэмжээний цус үрийн шингэнтэй холилдсоноор өнгийг нь өөрчилдөг.

ТҮРҮҮ БУЛЧИРХАЙ: Түрүү булчирхайтай холбоотой бүхий л асуудлууд, цусны даралт өндөр байх зэрэг нь нөхөн үржихүйн үйл ажиллагааг тасалдуулж, үрийн шингэний өнгийг улаан болгоно. Тиймээс эрэгтэйчүүдийн эмчид яаралтай хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС:

ГЭМТЭЛ: Үрийн шингэний өнгө харлах нь их хэмжээний дотоод цус алдалтын шинж тэмдэг байж болзошгүй. Ихэвчлэн нуруу, нугасны хүнд хэлбэрийн гэмтлийн дараа үрийн шингэний өнгө хар өнгөтэй болдог байна. 

МЕТАЛЛ: Зарим тохиолдолд цусан дахь хүнд металлын хэмжээ огцом нэмэгдсэнээр үрийн шингэний өнгө бараан болдог. Мөн бохирдсон хоол хүнс, ус, хүрээлэн буй орчны хүчин зүйлээс үүдэлтэй ч байж болох аж. 

Үрийн шингэний өнгөд огцом өөрчлөлт орсон, үрийн шингэнээс эвгүй үнэр үнэртэх, шээхэд хүндрэлтэй байх, бэлэг эрхтэн ба аарцагны эргэн тойронд хавагнах тохиолдолд яаралтай эрэгтэйчүүдийн эмнэлэгт хандаарай. 

Эх сурвалж: Medical News Today

#Бэлгийн боловсрол #Үрийн шингэн #Эрүүл мэнд