“Euphoria” цувралын хоёрдугаар бүлэг HBO Max-ын рекордыг эвдлээ


Миау | YOLO.MN
2022-01-13

Эхний бүлгээ олон нийтийн хүртээл болгосноос хойш бүтэн хоёр жил хагасын хугацаанд үзэгчдийг хүлээлгэсэн “Euphoria” цувралын хоёрдугаар бүлэг HBO Max платформын рекордыг эвдсэн байна.

HBO сувгаас уг цувралын  хоёрдугаар бүлгийн эхний ангийг 2.4 сая хүн үзсэнээр HBO Max платформ дээр нээлтээ хийсэн цувралуудаас хамгийн олон үзэгчтэй нь болсон тухай мэдэгджээ. Цувралын хоёрдугаар бүлгийн эхний ангийн үзэлтийн тоо эхний ангийнхаас даруй ес дахин их байсныг мөн дурдах хэрэгтэй байх.

Та бүхэн “Euphoria” цувралын хоёрдугаар бүлгээс Maddy, Cassie, Kat, Lexie, Nate, Fez тэргүүтэй дүрүүдээс гадна дуучин Dominic Fike, Kelvin Harrison Jr. нарын бүтээсэн шинэхэн дүрүүдтэй танилцах боломжтой. Цувралаа долоо хоног бүрийн ням гарагт HBO Max видео стрийминг үйлчилгээнээс хүлээн авч үзээрэй.

Эх сурвалж: Hypebeast

#Кино урлаг #Euphoria