Энерги сордог Вампир төрлийн хүмүүсээс Хэрхэн өөрийгөө хамгаалах вэ


YOLO.mn | YOLO.MN
2024-04-06

Дотоод сэтгэлийн шаналал, итгэлгүй байдлаасаа шалтгаалан бусдад асуудлаа нялзааж тайтгарлыг олдог хүмүүсийг нэг үгээр энерги сордог чимээгүй вампирууд гэж үзэх нь бий. Өрөвч сэтгэлтэй, халамжтай зөөлөн хүмүүст энергийн вампирууд илүү хүчтэй халддаг. Хэт мэдрэмтгий, харилцаандаа хил хязгаар тогтоож төдий чаддаггүй л бол та өөрийн сэтгэл зүйн дотоод эрчмээ барж дуусна. Тиймээс амьдралд тань халдаж буй зургаан төрлийн вампируудаас зай бариарай. Учир нь байнгын төвөгтэй харьцаа нь архаг ядаргаа, стресс, уцаар, цочромтгой байдалд хүргэдэг.  

1. Хохирогч вампирууд 

Энэ төрлийн вампирууд амьдралынхаа төлөө хариуцлага хүлээхийн оронд бусдыг байнга буруутгаж, удирдаж, сэтгэл санааны хувьд шантаажилж байдаг. Энэ нь тэд өөрийгөө хэт доогуур үнэлдэгтэй холбоотой. Бурууг бусдад шахах байдлаар өрөвч сэтгэлийг өөр дээрээ тусгаж өөрийн асуудлаа баллуурдахыг хүсэмжилдэг. Тиймээс өөрийгөө үргэлж өрөвдөж байдаг хүмүүсийг хэт ойлгох гэж чармайх хэрэггүй.  

2. Нарциссист вампирууд 

Нарциссист хүмүүс "Нэгдүгээрт БИ, дараа нь ТА" гэсэн ухамсаргүй философийг баримталдаг. Тиймээс Нарциссист цус сорогчид эго-г нь тэжээж, юу ч болсон хэлснийг хийхийг үргэлж хүлээдэг. Энэ төрлийн хүмүүс сэтгэл татам хуурмаг байдлыг гаргууд эзэмшсэн байдаг. Нарциссист хүмүүсээс зайгаа барихгүй бол тэдний хувийн ашиг  сонирхлыг хангасаар өөрийгөө дундалж мэдэх.  

3. Доминатор вампирууд 

Доминатор цус сорогчид өөрийгөө бусдаас илүү гэдгээ мэдрэх дуртай бөгөөд "альфа" эрэгтэй, эмэгтэй хүмүүст дуртай. Тэд "сул дорой" дотоод итгэлгүй байдлаасаа болж сүрдүүлэх байдлаар өөрийгөө жаргалтай болгодог. Нийтлэг төрх нь хатуу итгэл үнэмшилтэй,  чанга дуутай байдаг. Тэд ихэвчлэн арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхах хэт туйлширсан үзэлтэй. Юун түрүүн та энэ төрлийн хүмүүстэй хэзээ ч санал нийлэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.  

4. Мелодрамт вампирууд 

Мелодрам төрлийн хүмүүс асуудал үүсгэх дуртай. Жүжиг тавихдаа гаргууд. Тэд асуудалд хямрах нь их яагаад гэвэл өөрийгөө хэт чухалчилж, амьдралын бодит асуудлаас зайлсхийх шалтгаан нь болдог. Сөрөг сэтгэл хөдлөлөөрөө тэжээгдэж байхдаа л сая нь амьдарч буйгаа мэдэрдэг. Тиймээс энэ төрлийн вампируудын ажилд аль болох оролцохоос татгалзах хэрэгтэй.  

5. Шүүгч вампирууд 

Өөрийгөө маш доогуур үнэлдэг энэ төрлийн хүмүүс бусадтай наалдах дуртай. Тэдний бусад хүмүүст хандах хандлага нь зөвхөн өөрсдөдөө хэрхэн хандаж байгаагийн тусгал юм. Тэд таны зөөлөн зан чанарт дулдуйдан өөрийн эгогоо тэжээж улаар таныг бүр өрөвдмөөр байдалд оруулах болно. Тиймээс энэ төрлийн хүмүүсийн хэлж буй үгийг нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргахад болно.  

6. Гэмгүй вампирууд 

Хэт дэмжигч нэгэн байх нь эцэстээ таны эрч хүчийг бардгийг санаарай.  Тусламж хэрэгтэй хүмүүст гар сунгах нь нигүүлсэл хайрын илрэл боловч байнгын эл үйлдэл өөрийгөө хайрлах, цаг заваа зарцуулах боломжийг хаадаг. Тиймээс ямар ч зүйлд хэмжээ бий  шүү дээ.  

#нийтлэл