Робинзон Крузогийн тухай өгүүлэх ХҮҮХЭЛДЭЙН КИНО бокс-оффист оржээ


Сондор | YOLO.MN
2016-09-13

“Зэрлэг амьдрал” буюу Робинзон Крузогийн тухай өгүүлэх хүүхэлдэйн кино бокс-оффисын тавдугаар байрт орж ирлээ.

Далай тэнгисийн төв голд байх эзгүй арал дээр олон янзын амьтад амар жимэр амьдран суудаг байжээ. Гэтэл тэдэн дээр нэгэн зочин ирснээр сонирхолтой үйл явдал эхэлнэ. Түүнийг Робинзон Крузо гэдэг бөгөөд тэрхүү арлаас хэрхэн явах талаар арга боловсруулж амьтад ч түүнд туслах болно. Гэвч тэр эзгүй арлаас аврагдаж чадах болов уу?

Сонирхуулахад, тус хүүхэлдэйн кино нь Белги-Германы уран бүтээл юм. Энэ 7 хоногийн бокс-оффисын жагсаалтад нийт гурван хүүхэлдэйн кино, хүүхдийн нэг кино багтжээ. Жагсаалтын дэлгэрэнгүй мэдээлэл, трейлерийг ЭНД дарж үзнэ үү.

#Кино #Movie #boxoffice #MobiPlay