Арванхоёрдугаар сарын ОНЦЛОХ монгол дуунууд


YOLO.mn сайтын уншигч залуус та бүхэнд өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард монгол уран бүтээлчид ямар шинэ уран бүтээлүүд гаргасныг багцлан хүргэж байна. 

1. VANDEBO - CHAMIN YUM

Цацагдсан огноо: 12/04
Хандалт: 970K
Тайлбар: Тэднийг шинэ бүтээл гаргахыг хүлээж байсан хүмүүс хэр их байна даа? Цацагдсан даруйдаа олон мянган хандалт авч чадсанаар өнгөрсөн сарын хит дууны жагсаалтыг тэргүүлжээ. 

“Зүрх түг түг зуугаас хоёр зуугийн хооронд нэг л чамин юм
Бид хоёрын хооронд хайр асав”
 

2. GANGAA - STOLEN FT 976BEATZ

Цацагдсан огноо: 12/14
Хандалт: 631K
Тайлбар: Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр Gangbay хамтлаг тарснаа албан ёсоор зарласан билээ. Үүний дараа Д.Ганбат анхны бие даасан уран бүтээлээ цацсан юм. 

“Хамаг бодлоо түлчихлээ
Халуун энэ хайраа хөргөхгүй ээ”

3. STEFUN - ZUSEM ZURH FT NMN

Цацагдсан огноо: 12/17
Хандалт: 135K
Тайлбар: Хайр мэдрэгдсэн шинэхэн уран бүтээлээр дууны жагсаалтаа шинэчлээрэй.

“Зүү орох зайгүй болтол
Зүрхнүүдээ нийлүүлье”

4. ENEREL & LODOISAMBUU - TONIGHT'S SKY

Цацагдсан огноо: 12/22
Хандалт: 635K
Тайлбар: Реппэр Г.Энэрэл “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуутай хамтран дуу хийх амлалтаа биелүүлжээ. Шинэ жилээр сонсох дуу нэгээр нэмэгдлээ. 

“Нэг жилийн хугацаа гэрлийн хурдаар 
Түүнийг дэргэд байгаа болохоор би даарахгүй”

5. B TAMIR - MONGOLIAN TEARS

Цацагдсан огноо: 12/23
Хандалт: 244K
Тайлбар: Залуу реппэр Б.Тамирын шинэхэн уран бүтээл WorldStarHipHop-ийн YouTube сувагт байршсан нь хип хоп сонирхогч монгол залуусын хувьд томоохон бэлэг болсон юм.

“Жинхэнэ монгол эр, цэвэр халх аялга
Газар шороо шиг ээ ухаан минь баялаг” 

6. GEMLEST - CHAMTAI BAIMAAR

Цацагдсан огноо: 12/24
Хандалт: 72K
Тайлбар: Бүх хосууддаа энэ дууг санал болгож байна. 

“Дэргэд чинь байвал юунд ч санаа зовох зүйлгүй
Харамч охин минь надад чамаас өөр хүн үгүй” 

7. PACRAP - NEFERTITI FT VANDE & 976 BEATZ

Цацагдсан огноо: 12/31
Хандалт: 143K
Тайлбар: Шинэ жилийн баяраар цацагдсан энэхүү дуу нь реппэр Pacrap-ын “Aminasa” цомгийн нэгэн хэсэг аж. 

“Эмэгтэй хүн бурхны бэлэг
Ээжүүд хамгийн шилдэг”

#Шинэ дуу #Онцлох дуу #Онцлох дуу