Монгол Экологи Төв нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментэд олон улсын шилдэг арга туршлагаас нэвтрүүлэх, байгаль хамгаалагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, өсвөр үеийнхэнд байгаль орчин, тогтвортой хөгжлийн боловсролыг олгож байгальд ээлтэй залуу манлайлагчид бэлтгэх зорилготой 2010 онд байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Европын Холбоо нь “Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус - Youth Sustainability Corps” (YSC) хөтөлбөрийг 2019 оноос хойш хамтран санхүүжүүлж байна.
Энэхүү цахим дадлагын хөтөлбөр нь монгол орны 21 аймгийн оролцогчид дижитал хэлбэрээр мэргэжлийн чиг баримжаа олж авч хувь хүний хөгжлийн талаарх ойлголттой болох, тухайлсан чиглэлийн ментороос карьерийн зөвлөгөө авах, шүүмжит сэтгэлгээгээ сайжруулах зэргээр туршлага хуримтлуулдаг цахим хөтөлбөр юм.
Тавигдах шаардлага:
Дадлага хийх хугацаа: 1 сар (Дадлага эхлэх хугацаа 10-р сарын 27)
Бүртгэлийн линк: https://www.jotform.com/build/252870750925463
Бүртгэл хаагдах хугацаа: 10-р сарын 22-ны 23:30 цагт (Улаанбаатар хотын цагаар)
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!