Алдартнуудын алдартан Taeyeon I Түүний тоглолтыг үзэхээр ирсэн айдолууд


Д.Даваажав | YOLO.MN
2023-06-06

Солонгосын поп урлагийн салбарт “Алдартнуудын алдартан” гэж нэрлэгдэх цөөхөн уран бүтээлчид бий. Гурав болон дөрөвдүгээр үеийн хамтлагийн гишүүд дууг нь сонсож, шүтэн бичирч, урам зориг авч өссөн тэднийг кпопын домог гэхэд хилсдэхгүй. Тэдний нэг бол Girls' Generation хамтлагийн гишүүн Taeyeon. 

Өнгөрсөн 3,4-ний өдрүүдэд Taeyeon 5 дахь бие даасан 'The ODD Of LOVE' тоглолтоо хийсэн ба тасалбар гарсан даруйдаа дуусчээ. Тэр 3 жил 5 сарын дараа анхны бие даасан тоглолтоо хийсэн учир олон алдартнууд түүний тоглолтыг үзсэн байна.  

Түүний тоглолтыг зорин ирсэн алдартнуудаас дурдвал

  • Seventeen-ийн Seungkwan, Vernon, Dino, Hoshi
  • LE SSERAFIM-ийн бүх гишүүд
  • IVE-ийн Yujin, Leeseo, Liz, and Gaeul
  • Kim Jae Joong, Baek Ah Yeon, Zior Park
  • aespa-ийн Karina and Winter
  • Super Junior-ын Donghae, Eunhyuk Donghae
  • SHINee Minho, Taemin, Key
  • реппер Han Hae, Sunday, Yeon Woo, Son Na Eun, Jeong Ye In, NCT-н Doyoung,
  • жүжигчин Ahn Bo Hyun, дуучин Juniel, дуучин HYNN гэх мэт.

0

Мэдээж Girls' Generation-ын гишүүд болох Seohyun, YoonA, Tiffany Young, Sooyoung, Hyoyeon нар ирж Taeyeon-ыг дэмжжээ.  

Нитензэн /Солонгосын интернэт хэрэглэгчид/-ийн сэтгэгдлээс: 

 "Red Velvet аялан тоглолтын хуваарьгүй байсан бол тэнд байх байсан"  

 "Би Kim Jae Joong-ыг Taeyeon-той найзууд хэвээр байсныг мэдээгүй." 

 "4 дүгээр үеийн охидын хамтлаг IVE, aespa, LE SSERAFIM нар бүгд Taeyeon-ийн тоглолтод очсон байна. Taeyeon-ыг “айдолуудын айдол” гэж байгаад гайхах зүйл алга." 

 "Taeyeon бол домог..." 

Эх сурвалж: Allkpop

#Оддын тухай