Азийн наадмын талаарх СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД


Сэтгүүлч Т.Мөнхжин | YOLO.MN
2018-08-27

АЗИЙН НААДАМ 2018

13000 арлын орон Индонез улсад Азийн спортын томоохон үйл явдал болох Азийн XVIII спортын наадам наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-ны хооронд зохиогдож байна. Нийт 45 улсын 10 мянга орчим тамирчид 40 спортын 465 төрөлд өрсөлдөж байна. Азийн спортын наадмыг Индонез улс хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Тэртээ 1962 онд Азийн спортын IV наадмыг зохион байгуулж байсан түүхтэй. Энэ жил уг наадам Индонез улсын нийслэл Жакарта хот болон Суматра арал дээр орших Палембанг хотуудад явагдаж байна.

2018 ОНЫ АЗИЙН НААДМЫН ТАЛААРХ ФАКТУУД

  1.  Малайз гаралтай 81 настай Ли Хунг Фонг нь Bridge хөзрийн төрлөөр Азийн наадам 2018-д оролцож байгаа ба түүхэн дэх Азийн наадмын хамгийн өндөр настай тамирчин болоод байгаа юм.
  2. Түүнчлэн Малайз улсын иргэн 11 настай Ян Нурмен Амри хүү скейтбордын төрлөөр оролцож байгаа ба Азийн наадмын түүхэнд хамгийн залуу тамирчин болж байна.
  3.  XVIII дахь Азийн наадмыг зохион байгуулахда 441 сая ам.доллар зарцуулсан байна.
  4.  Cпортын 42 төрөл орж байгаагаас 10 нь шинэ төрөл ба үүнд хаданд авиралт, параглайдинг, кураш, самбо, жиу жицу, силуэт пенкак, далайн скит, 3х3 сагсан бөгбөг, бриджэ хөзөр, бас роллектой зэрэг төрөл багтана.
  5. Энэ жилийн Азийн наадмын маскотоор Бин Бин нэртэй шувуу, Кака нэртэй хирс, Бавени нэртэй бугыг сонгосон.

ОДООГООР УЛС ОРНУУДЫН АВСАН МЕДАЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ

                     

АЗИЙН НААДМЫН ТҮҮХЭЭС

Азийн наадам (Азийн олимп) нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа Энэтхэг улсынн санаачилгаар анх зохиогдож байсан гэдэг.

1951 онд Энэтхэгт Дхьян Чанд нэртэй цэнгэлдэх хүрээлэнд Раджендра Прасад ерөнхийлөгч үг хэлж эхлүүлсэн уг наадамд үндэсний олимпийн 11 хорооны 489 тамирчин өрсөлдсөн байна. Нийт 169 медал гардуулснаас Япон улс тэргүүлж 24 алт, 21 мөнгө, 15 хүрэл медалыг хүртэж байжээ.

Азийн наадам  зуны олимп болддоггүй тэгш оронтой онуудад зохиогдсоор ирсэн байна. Түүнчлэн 1986 оноос Азийн наадмаас гадна Азийн өвлийн наадам зохиогдох болсон.

Тайланд улсын нийслэл Бангкок хотноо хамгийн олон буюу дөрвөн удаа болж байсан түүхтэй. 2022 онд Хятадын Ханчжоу хотноо  XIX дэх Азийн наадам болно.

АЗИЙН ЗУНЫ НААДАМ БОЛСОН ГАЗРУУДЫН ЖАГСААЛТ

ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ИХ АМЖИЛЛТАЙ ОРОЛЦСОН ОРНУУД

 

Эх сурвалж: http://www.whatsnewjakarta.com,  https://www.insidethegames.biz

#Sports, #AsianGames2018