Амралтын өдрүүдээр ХААНА, ЮУ болох вэ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-03-16

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд болох 03-р сарын 17, 18-нд хүүхэд залуус хамрагдаж болох үйл явдлуудын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.

Жич: Өсвөр үеийнхэн, залуус оролцох боломжтойг түүвэрлэв. Үйл явдлуудын холбоос дээр дарахад фэйсбүүк эвент рүү орно.

-ҮЙЛ ЯВДАЛ-

Австралийн боловсролын өдөрлөг

Хэзээ: 03-р сарын 17, 18-нд 13:00-17:00 цаг хүртэл
Хаана: Dalai Tower 6-р давхарт
Дэлгэрэнгүй: Дэлхийд тэргүүлэгч Австралийн боловсролыг эзэмшицгээе! “Боловсролын нээлттэй өдөрлөг”-ийг 3 сарын 17,18-ны өдрүүдэд 13:00-17:00 цагийн хооронд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР зохион байгуулах гэж байна.

ӨДӨРЛӨГТ ИРСНЭЭР:

• Австрали улсын шилдэг их сургууль, коллеж, хэлний бэлтгэлд хэрхэн элсэж, суралцах тухай
• Австрали улсад суралцангаа гэр бүлээрээ амьдрах боломжийн талаар
• Зочин сургуулиудын талаар албан ёсны төлөөлөгчид болон Edu Young Mongolia байгууллагын боловсролын зөвлөхүүдээс дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос авна.


TEDxYouth @MRJS | Оршин тогтнохуй

Хэзээ: 03-р сарын 17-ны 10:00 цагаас
Хаана: Нийслэлийн “Улаанбаатар” чуулга
Дэлгэрэнгүй: Оршин тогтнохуй гэхээр яг юуны талаар ярих гэж байгаа юм болоо гэж та бодож байж магадгүй. Бидний энэ удаагийн илтгэлүүд амьдралын талаарх гүн философийн асуултыг өөртөө тавьж хариултыг нь олохыг эрмэлздэг хүн болгонд таалагдана гэдэгт бид итгэлтэй байна.

Манай эвэнт нь амьдралыг маш өөр өнцгөөр хардаг залуухан хөтлөгч, монголчуудын хүндлэлийг хүртсэн тайз, дэлгэцний жүжигчин, нийгэмд өөрийн үзэл бодлоороо өөрчлөлт авчрахыг хүсдэг инженер гэх мэт амьдралын үнэт зүйл, туршлага, үзэл бодлороо ахин давтагдашгүй 9 илтгэгч, 3 үзүүлбэр, цайны завсарлага, үдийн хоол, хөгжөөнт тэмцээнүүд гэх мэт маш сонирхолтой хөтөлбөрөөс бүрдсэн гайхалтай үйл ажиллагаа таныг хүлээж байна!

Тасалбар: 25000₮


Таван тивийн аялал

Хэзээ: 03-р сарын 17-ны 14:00 цагаас
Хаана: АШУҮИС
Дэлгэрэнгүй: "Анагаахын Судлаачдын Сайн Дурын Нэгдэл" ТББ "Бидний анзаараагүй боломж" буюу UNSEEN уулзалт ярилцлагын хүрээнд "ТАВАН ТИВИЙН АЯЛАЛ" үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Аялах хүсэл эрмэлзэлд хөтлөгдсөн ч хэзээ, хэнтэй, хаашаа, яаж аялахаа хараахан шийдээгүй байгаа эсвэл аялалын амтанд дурлаад дараагийн адал явдалаа эрэлхийлэн алхаж буй бүхий л хүмүүсийг урьж байна.

Тасалбар: Үнэ төлбөргүй


"Пүүзэнд дурлагч" номын нээлт

Хэзээ: 03-р сарын 18-ны 10:30 цагаас
Хаана: “Аз хур” номын дэлгүүрт
Дэлгэрэнгүй: Та бүхэндээ United Business Review Publishing албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргасан Нью Йорк Таймсын #1 Бэстселлэр ПҮҮЗЭНД ДУРЛАГЧ / Фил Найт номыг танилцуулж байна.

Энэ түүх түүний хорин дөрөвхөн насанд нь дэлхийг тойрохоор үүргэвчээ үүрэн Ази, Европ болон Африкийн улс орнуудаар аялж, амьдралд тулгарах Агуу Асуултуудын эрэлд мордох амьдралын салаа замын уулзвараас эхэлсэн бөгөөд томоохон компаниудад ажилд орохын оронд хэвшмэл бус хандлагыг сонгож өөрийн эрс өөр, эрч хүчтэй бизнесийг эхлүүлэхээр шийдсэнээр эхэлдэг.

Гарааны бизнесүүдийн эрин үед Найк бусад компаниудаас хамгийн түрүүнд алтан жишгийг тогтоож өндөрлөгт хүрч чадсан төдийгүй свүүш лого нь дэлхийн аль ч өнцөг буланд танигдсан, спорт болон хувцас загварын түүхэнд тод томруун өөрчлөлтийг авчирсан билэг тэмдэг болсон билээ.

Гэвч свүүш хэмээх логоны цаана Фил Найт дандаа нууцлаг нэгэн хэвээрээ үлдсээр ирсэн байдаг. Харин одоо тэрээр анх удаа энэхүү илэн далангүй, даруухан, зоримог, хөгжилтэй хэрнээ ухаалаг намтраа эхнээс нь хүүрнэн өгүүлсэн байна.


Мэргэжлийн чиг баримжаа тодорхойлох өдөрлөг

Хэзээ: 03-р сарын 17-нд 15:00 цагаас
Хаана: StartUp Terminal
Дэлгэрэнгүй: Таны хүүхэд эсвэл та ямар мэргэжилтэй болохоо мэдэхгүй байна уу? Таны хүүхэд юу сонирхдог, юуг илүү их чадах талаар мэдмээр байна уу?

?Хэрвээ танд болон таны ойр дотны хэн нэгэнд ийм асуудал байгаа бол та бүхэндээ зориулаад Мэргэжлийн чиг баримжаа олгох өдөрлөгт ирэн өөрийн мэргэжлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сонгоход туслах зорилготой арга хэмжээг зохион байгуулж байгаагаа дуулгахад таатай байна.

?Энэхүү арга хэмжээнд мэргэжлээ сонгохдоо юуг анхаарах талаар мэргэжлийн сэтгэл зүйл зөвлөгөө өгч, таны мэргэжлийн чиг баримжаа тодорхойлох шинжлэх ухааны үндэслэлтэй сэтгэл зүйн оношилгоонд хамрагдах боломжийг олгож байна.

Тасалбар: 10000₮


-ТОГЛОЛТ-

Уншигчид та бүхэн 03-р сарын 18-нд болох үзвэрүүдийг ЭНД дарж сонирхоорой.

-КИНО-

Black Panther

Африкийн алс гүнд орших өндөр технологи хадгалсан Ваканда улсын хаан нас барснаар эхэлнэ. Түүний хүү Т'Чала өөрийн зүй ёсны хаан ширээг авахаар буцаж ирнэ. Хоёр тал хуйвалдаж Вакандаг сөнөөх гэж байх үед ‘Black Panther’ нэрээр алдаршсан баатар C.I.A-ийн төлөөлөгч Эверет К.Росс, Дора Милажегийн гишүүдтэй хамтран Вакандаг дайнд ялагдахаас хамгаалж үйл явдал үргэлжилнэ.


Амьдрал МУСК

Эрх мэдэл, эд хөрөнгөтэй аавтайгаа хоёулхнаа өссөн Хулан охин бага залуу насандаа юугаар ч дутаагүй, эрх танхил дур зоргоороо амьдарсан нэгэн. Ухаан орсон цагаасаа л ээжийгээ бурхан болсон гэж бодож явсан түүнд эд хөрөнгө тансаг сайхан амьдралаас илүүтэйгээр ээжийн хайр үгүйлэгддэг байсан. Гэвч хайртай хүү нь ор сураггүй ойд төөрч алга болсон тэр л өдөр хүссэн бүгдээ авч амьдралд хайхрамжгүй ханддаг байсан Хулан бүсгүйн амьдрал орвонгоороо эргэнэ. Нэгэнт алдаж орхисон амьдралаа эргүүлэн барьж авахаар шийдэн Хулан бүсгүй үсээ тайран дээл өмсөөд сунаж мөргөж хаа нэгтэйг зорино. Тэр хайсан зүйлээ олж авах болов уу?


Маш нууц 2: Байтаг богд

Баруун хилийн тулгаралт байлдааны 70 жилийн ойд зориулав. 1945- 1949 оны үед БНМАУ-ын баруун хил хязгаарт маш түгшүүртэй байлаа. Байтаг Богдын орчмоор Хятадын Гоминдаан болон Оспаны зэвсэгт бүлэглэлүүд манай хилийг даван нутгийн ард иргэдийг дээрэмдэн алж устган зовоох, мөн байгалын маш ховор баялаг болох ураны илэрцтэй газар нутгийг эзлэн авах зорилгоор өдөөн хатгасан ажиллагаа ихсэж байлаа. Гоминдааны цэргийн штабт ажиллаж байгаа Монголын тагнуулчын өгсөн мэдээгээр Гоминдааны цэргийн их хүч Бага Хавтагын нуруугаар хил нэвтэрч орж ирэх нь тодорхой болсон энэ үед Байтаг Богд орчмыг хянах үүргийг ахлах дэслэгч Хярваа ахлагчтай 10 хилчин үүрэг авна.

Эх нутаг газар шорооныхоо төлөө өөрсдөөсөө 10 дахин их гоминдааны цэргийн хүчтэй тулгарсан манай 10 хилчин хүч тэнцвэргүй тулалдааны өмнө ирнэ. Эх орныхоо төлөө үүрэг даалгавар авсан манай тагнуулч хилийн цаана амь дүйсэн ажиллагааг идэвхтэй хийж онц чухал мэдээг ар талруугаа дамжуулж байлаа. Тэр тагнуулч бол чимээгүй эх оронч байлаа. Эх нутаг газар шорооныхоо төлөө амиа өргөсөн хилчин дайчид, тагнуулчид, нутгийн торгууд ард иргэдийн баатарлаг үйлсийг өнөөгийн үзэгч түмэнд зориулав. “Мартаж болохгүй Түүх”


Сармагчны хаан 3

Тансан лам, болон түүний шавь нар зөвхөн эмэгтэйчүүд амьдардаг улсад саатаад цаашид зам хөөх арга үгүй мухардана. Бичин багш хүүхнүүдийн урхинаас хэрхэн гарах бол?


Солиот эх МУСК

1900-аад оны эхэн үеийн Монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг Монгол ухаан зэргийг үзүүлэхийг зорьсон. Мөн хүний мөс чанар, баян хоосны ялгаа, амьдралын үнэ цэнэ, хамгийн чухал нь үхтэл үрийнхээ төлөө зүтгэдэг эх хүний дайчин бөгөөд уян зөөлөн чанар, нинжин сэтгэлийн тухай өгүүлнэ.

#Weekend #Event