Цэргийн баярт зориулсан ТОГЛОЛТУУД


Сондор | YOLO.MN
2018-03-16

Монгол цэргийн өдөр буюу Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхт 97 жилийн ойн өдөр энэ ням гарагт тохионо. Энэ өдөр аав, ах, хань нөхөр, ажлын газрын эрчүүдээ хэрхэн баярлуулахаа мэдэхгүй байгаа бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.smiley

Б.Шаравын "Их дуурьсал" тоглолт

Хаана: Corporate convention centre
Хэзээ: 03.17-нд 18 цагаас
Тасалбар: 30 000, 50 000 ₮

Дэлгэрэнгүй: Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Чингис хаан" одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын шилмэл уран бүтээлийн "ИХ ДУУРЬСАЛ" тоглолт болно.

Тоглолтод:
• Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга
• МУГЖ, Чингис хаан одонт Г.Ариунбаатар
• МУГЖ Ө.Уянга
• МУГЖ Г.Хонгорзул
• МУГЖ Б.Мөнхбаатар
• Уртын дуучид
• УДБЭТеатрын найрал дуучид оролцоно.


Хурд хамтлагийн "Цэргийн бодол" тоглолт

Хаана: UB Palace
Хэзээ: 03.17-нд 19 цагаас
Тасалбар: 30 000 ₮

Дэлгэрэнгүй: Хурд хамтлагийн 40 жилийн хүндэтгэлийн тоглолт


Монгол эрчүүдийн баяр 3/16

Хаана: Embassy  ресторан
Хэзээ: 03.16-нд 19 цагаас
Тасалбар: 10 000 ₮

Дэлгэрэнгүй: Энэ үдшийн хөтөлбөр

    Эрч хүчний гайхамшиг ТАТАР Хамтлаг
    Амьд Хөгжмийн КОЛН хамтлаг
    Уян налархай бүжигчин ОХИД
    Аялгуу сайхан ЗОЛОО
    Уянгалаг бас хөөрхөн Уянгаа нар хамт байх болно.


"Би эндээс явахгүй" уянгын драмын жүжиг

Хаана: УДЭТ
Хэзээ: 03.18-нд 13:00, 18:00 цагт
Тасалбар: 10.000, 15,000, 20,000, 25,000₮

Дэлгэрэнгүй: Хүн бүхий л амьдралынхаа туршид ямар нэгэн “сонголт”-ыг алхам бүрдээ хийж ирдэг ч ямар ч тохиолдолд гэр бүл, ариун нандин хайр сэтгэл, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх байх эрхэм үүргээ хэзээд юугаар ч сольж болохгүй юм.

“Би эндээс явахүй” жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндөн харуулах болно.


Л.Минкус "Дон Кихот" балет

Хаана: УДБЭТ
Хэзээ: 03.17, 18-нд 13:00, 18:00 цагт
Тасалбар: 10.000, 15,000, 20,000₮

Дэлгэрэнгүй: М.Сервантесийн "Ла Маншийн ноён Кихот" романаас сэдэвлэн, алдарт балет дэглээч Мариус Петипа Людвиг Минкусын хөгжим дээр дэглэн тавьж, 1869 оны 12-р сарын 26-нд Москва хотын Их Театрын тайзнаа анхны тоглолтоо хийжээ.


"Тэнгэрлэг аав" тоглолт

Хаана: Монгол бөхийн өргөөнд
Хэзээ: 03.16-нд  19:00 цагт
Тасалбар: 20,000₮

Дэлгэрэнгүй: Нийтийн дуучдын тоглолт


"Айзам" хамтлагийн тоглолт

Хаана: Royal Grill Pub /Өргөө кино театраас Бичил явах замд `ROYAL HOUSE` зочид буудлын 2-р давхарт/
Хэзээ: 03.16-нд  19:00 цагт
Тасалбар: 10,000₮

Дэлгэрэнгүй: Дурсамж сэргээх тоглолт

#Цэргийн баяр #Сoncert