Америк шалгалтыг Монголд өгөн дүйцүүлэх боломж: AP шалгалт гэж юу вэ?


Х. Болормаа | YOLO.MN
2022-06-24

Гадаад улсад тэр тусмаа Амеркад сурахаар төлөвлөж байна уу?

Тэгвэл Америкт заавал үзэх хичээлүүдээсээ Монголдоо шалгалт өгөн дүйцүүлж болдог гэдгийг мэдэх үү?

AP хичээл гэдэг нь их сургуулийн түвшний хичээлүүдийг хэлэх ба үүнд 38 төрлийн сэдэв буюу урлагийн түүх, хөгжмийн онол, урлаг дизайн, уран зохиол, улс төр, Европын түүх, макроэкономикс, микроэкономикс, сэтгэл судлал, АНУ-ын түүх, дэлхийн түүх, дээд математик, компьютерын ухаан, статистик, биологи, хими, физик, газарзүй зэргээс гадна Хятад, Франц, Герман, Итали, Япон, Латин, Испани хэлнүүд ч мөн багтдаг.

Дээрх хичээлүүдээс сонгон судалсан ахлах сургуулийн сурагчдын мэдлэгийг сорьдог шалгалтыг AP exams гэдэг ба уг шалгалт нь жил бүрийн тавдугаар сард зохион байгуулагддаг. Онооны систем нь 1-5 хооронд байдгаас өнгөрсөн жил дундаж нь 3.03 байсан буюу шалгалт өгсөн сурагчдын 60-аас дээш хувь нь 3 болон түүнээс дээш оноо авчээ.

Мэдээж шалгалт учир бэлдэх шаардлагатай. Гэхдээ заавал сургуульд заалгах хэрэгтэй юу?

 Монгол улсын ихэнх сургуулиуд үндэсний боловсролын системийг дагаж мөрдөн үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм ч учраас ахлах ангидаа яг сургууль дээрээ сурсан мэдлэгээрээ Америкад сурдаг хүүхдүүдтэй шалгалт өгөн өрсөлдөнө гэдэг хэцүү шүү дээ. Гэхдээ хэрэв чиний Англи хэлний мэдлэг сайн бол интернэт орчноос хангалттай хэрэгтэй мэдээлэл, ажиллах материал, зөвлөгөө олох боломжтой байдаг. Яг л Англи хэлний стандартлагчлагдсан шалгалтууд шиг алдартай тул хаанаас хэзээд ч хэрэгтэй мэдээлэлээ үнэгүй авах боломж бий. Гэвч чанартай мэдээлэл олоход бага зэрэг судалгаа хэрэгтэйг санаарай. 

AP ШАЛГАЛТЫН ОНООНЫ ДАВУУ ТАЛ

- Их сургуулийн зарим кредитээ дүйцүүлснээр сургалтын төлбөрөө хэмнэх, өөр мэргэжлээр давхар сурах,
- Ерөнхий суурийн 100 индекстэй хичээлүүдийг үзэлгүйгээр мэргэжлийн, заавал үзэх хичээлүүдээ үзэх,
- Их сургуулиуд руу явуулах өргөдөлд хавсаргавал бусад сурагчдаас ялгарах,
- Их сургуулийн хичээлүүдээ түрүүлж судлах, эртнээс бэлдэх зэрэг олон боломжуудыг олгодогоороо онцлог шалгалт юм.

#Зөвлөгөө