Гадаадын их дээд сургуулиудын танилцуулга #8 Harvard university


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-05-24

Олон жилийн турш дэлхийн топ их сургууль гэгдсээр ирсэн алдарт Харвардын их сургуулийн танилцуулгыг хүргэж байна.  

Харвардын их сургууль нь Ivy League-ийн  их сургуулиудын нэг  бөгөөд 1636 онд Массачусетс мужийн Кембриж хотноо байгуулагдан ивээн тэтгэгч Жон Харвардын нэрээр нэрлэгдэж байжээ. 

Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй сургуулиудын нэг буюу жил бүр нийт өргөдөл илгээгчдийн 4% нь л тэнцдэг аж. Жил бүрийн 11 сараас эхлээд нэгдүгээр сарын 1 хүртэл өргөдлөө явуулах боломжтой. Одоогоор нийт 5699 бакалаврын оюутантай.  

Уг сургууль нь 50 гаруй мэргэжил санал болгодог ба үүнээс хими, биологи, физик, математик, улс төр, эдийн засаг, урлаг, социологи, сэтгэл зүй гэсэн чиглэлүүдээрээ улсдаа тэргүүлдэг байна. Мөн хичээлээсээ гадуур хамрагдаж болох 500 орчим клуб, дугуйлантай. 

Хүмүүс дунд Харвардад дандаа баян чинээлэг айлын хүүхдүүд сурдаг гэсэн ташуу ойлголт байдаг. Хэдий жилийн төлбөр нь $71,734 ч гэлээ хүсэл эрмэлзэлтэй, потенциалтай сурагчдад 100% хүртэлх санхүүгийн туслалцаа үзүүлэхээс татгалздаггүй. Сонирхолтой нь сурагчдынх нь 72% нь их бага хэмжээгээр санхүүгийн туслалцаа авдаг байна. Мэдээж төгссөний дараа жилийн орлого хамгийн багадаа л $139000-аас эхлэнэ.  

Алдартай төгсөгчдөөс нь дурдвал Барак Обама болон түүний эхнэр Мишель Обама, Натали Портман, Конан О'Брайен, Теодор Рузвельт, Жон Адамс, Билл Гэйтс нар юм. Америкийн нийт 8 ерөнхийлөгч Харвардыг төгссөн ажээ.  

#Боловсрол