Д. Отгонбаяр дасгалжуулагчийн багийнхан "BEST OF THE VOICE" жагсаалтад багтлаа


Миау | YOLO.MN
2020-04-06

"The Voice of Holland" хэмээх шоунаас үүсэлтэй "The Voice" франчайз шоу нь өдгөө дэлхийн 145 оронд /The Voice Kids, The Voice Teens, The Voice Senior нарыг багтаагаад/ амжилттай зохион байгуулагдаж байна. "Монголдоо хамгийн анхны" гэх тодотголтой 2018 оны "The Voice of Mongolia" шоунд Ука шүүгч, дасгалжуулагчийн багийн оролцогч Ц. Энгүүн түрүүлсэн.

Тэгвэл уг шоуны хоёрдугаар улирал ч мөн гал асаасан ширүүхэн үзүүлбэрүүдээр дүүрэн үргэлжилж байна. Тухайлбал дэлхийн маш олон оронд зохион байгуулагдаж буй энэхүү шоуны хамгийн шилдэг үзүүлбэрүүдийг тодруулдаг "Best of The Voice" Youtube сувгийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг үзүүлбэрүүдэд Д. Отгонбаяр шүүгч, дасгалжуулагчийн багийн Т. Бат-Од болон А. Чинсанаа нарын үзүүлбэр багтжээ. 

Тэдний үзүүлбэрээс гадна АНУ, Африк, Швейцарь, Болгар, Франц, Украйн улсын оролцогчдын бүтээл уг жагсаалтад багтжээ. 

Багийнхан нь "Best of The Voice"-ийн жагсаалтад багтсанд шүүгч, дасгалжуулагч Д.Отгонбаяр сэтгэгдлээ ийн илэрхийллээ: 

Ингээд Т. Бат-Од болон А. Чинсанаа нарын үзүүлбэрийг бүрэн эхээр нь хүлээн авна уу. 

#The Voice #Отгонбаяр Coach