"Өсвөрийн парламент 2025" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


А.Үүрийнцолмон | YOLO.MN
ӨЧИГДӨР

"Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрийг "Сургуулийн орчин дах аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе" буюу "WASH AND TEENS" сэдвийн хүрээнд  УИХ-ын Тамгын Газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж байна.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд манай хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн нийт 456 сурагч хамрагдсан бөгөөд үргэлжлүүлэн 126 сурагчаар бүл нэмэхэд бэлэн болоод байна. 

Тус хөтөлбөрт ЕБС-ийн 11-12-р ангийн сурагчид оролцох боломжтой. 

Энэ жилийн хөтөлбөр 2025 оны 10-р сараас 2026 оны 6-р сар хүртэл зохион байгуулагдах юм.

ХӨТӨЛБӨРӨӨС ЮУГ СУРЧ МЭДЭХ ВЭ?

  • Парламентын боловсрол, хүний эрхийн талаар
  • Аюулгүй Усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн тухай мэдлэг
  • Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар
  • Багаар ажиллах ур чадварт суралцах
  • Нөлөөллийн ажлын дадлага, туршлагатай болох

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
2025.10.12-ны өдрийн 23:00 цагаас өмнө доорх Google Forms холбоосоор орж бүртгүүлээрэй. 
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/n6XWKKNYonMMDMRG9

Онлайн анкет нь дараах хэсэгтэй
1. Хувийн мэдээллийн хэсэг
2. Видео бичлэг - Сэдэв: Сургуулийн орчин дах ундны ус, ариун цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмж /хугацаа 2-3 минут/
3. Эсээ - Сэдэв:  Үе  тэнгийн  нөлөөлөл  ба  бидний  оролцоо 
/үгийн тоо: 500-700/
4. Анги удирдсан багшийн батлан даалтыг батлагдсан загварын дагуу бичиж илгээнэ.
Батлан даалтын загвар: https://shorturl.at/wCGPT

5. Нэр дэвшигч сурагчид өөрийг нь дэмжсэн 50 сурагчийн гарын үсгийг дараах маягтын дагуу цуглуулна. 

#Өсвөрийн парламент 2025