"Playtime 2020" фестивалийг үзэж амжсан уу?


YOLO.mn | YOLO.MN
2020-07-17

Хэдхэн хоногийн өмнө "Playtime 2020" хөгжмийн фестиваль LookTV, UniLive 88-р сувгаар үзэгчдэд шууд дамжуулагдан хүрсэн билээ. Энэ жилийн хувьд бүх нийтээр хөл хорио тогтоосон ч уг наадам Виртуал хэлбэрээр зохион байгуулагдаж, үнэнч фенүүдээ баярлууллаа.

"Playtime 2020" наадмыг амьд хөгжмийн B.L.M.D хамтлаг нээж, уран бүтээлээ хүргэсэн бөгөөд энэ нь тэдний үнэнч сонсогчдын хувьд үнэхээр гэнэтийн бэлэг байв. Тус хамтлаг 2017 онд байгуулагдсан ба хөгжмийн олон төрлийн (trip hop, rap, experimental rock, electronic г.м) урсгалаар тоглодог experimental хамтлаг юм. Ийнхүү тэд "Playtime" фестивальд оролцож буй гурав дахь жилдээ тус наадмын нээлтийг хийж, хөгжмийн торгон мэдрэмжээ харууллаа.

Мөн наадмын нэгэн онцлууштай зүйл нь Монголын анхны рок поп Соёл-Эрдэнэ хамтлагийг урьж сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ жил тэдний 50 жилийн ой тохиож буй аж.

Хэрэв уншигч та бүтэн жилийн турш хүлээсэн хайртай фестивалиа үзэж амжаагүй бол бүү санаа зов. LookTV, Юнивишнийн видео санд бүрэн эхээр албан ёсны эрхтэйгээр байршсан тул өөрийн цаг завыг тааруулан хүссэн үедээ хаанаас ч хүлээн авч үзэх боломжтой шүү.

LooKTV: Видео сан ➡️ Монгол кино ➡️ Entertainment

Univision: Видео сан ➡️ Бүх кино ➡️ Энтертайнмент ➡️ Шоу, концерт цэсээр орж хүссэн үедээ хүлээн авч үзээрэй!

#Playtime #Фестиваль #Дуу хөгжим #Залуус