БНСУ-д дуучин болохын тулд ямар зам туулдаг вэ?


Юука | YOLO.MN
2017-03-27

Сүүлийн үед хүүхэд, залуучуудын дунд Өмнөд Солонгосын К-поп урлагийг шимтэн сонсох нь түгээмэл үзэгдэл болсон. Азийг бүхэлд нь хамраад байгаа к-поп урсгалыг 2020 он гэхэд дэлхийн хэмжээний том урсгал болно хэмээн Вашингтон пост-оос  ч онцолсон удаа бий.

2010 онд  Солонгос одууд жилд дунджаар 26,9 сая вон олдог гэсэн судалгаа гарсан бол 2013 онд 46,74 сая вон болж хоёр дахин өссөн байгаа юм. Үүнээс үзвэл К-поп урсгал жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаа нь ойлгомжтой.

К-поп урлаг асар богинохон хугацаанд хурдацтай хөгжиж буй нь дуучдынх авьяас чадвар, удаан хугацааны бэлтгэлтэй шууд  холбоотой.

Ингээд та бүхэнд К-попд дуучин болохын тулд хэрхэн бэлтгэгддэг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.

1. Дадлагажигч. Хамтлаг эсвэл соло дуучнаар бэлтгэгдэж байх үедээ дадлагажигч хэмээх нэрээр нэрлэгдэнэ. Дадлагажигч болохын тулд энтэртайментуудын  явуулдаг шалгаруулалтанд оролцож, хэрэв тэнцвэл гэрээ хийнэ.
 
2. Завгүй цагийн хуваарь.
Дадлагажигч болсноор бүх цагийн хуваарийг нь тухайн энтэртайментаас нь гаргаж өгөх бөгөөд хоногийн дийлэнх цагийг бүжиглэх, дуулах бэлтгэлд зарцуулна. Ихэнх дуучид сурагч байхаасаа бэлтгэгдэж эхэлдэг бөгөөд хичээлийн бус цагаараа бэлтгэлд явах нь тэднийг асар их ядаргаанд оруулдаг аж.

Өмнөд Cолонгосын дийлэнх энтэртайментууд 05:00 цагаас 13:00 цаг хүртэл бүжиг, болон дууны бэлтгэлээ явуулдаг бөгөөд харин зарим нь 18:00 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл үргэлжлүүлдэг. Гэвч энэ бол зөвхөн хичээлийн хажуугаар хийх бэлтгэлийн цаг шүү дээ. Хэрэв дунд, ахлах сургуулийн сурагч биш бол үүнээс олон буюу 10-аас дээш цагийг бэлтгэлдээ зарцуулдаг аж.

3. Хичээлээс гадуурх сургалтад хамрагдах. Томоохон энтэртайментууд нь бэлтгэгдэж буй хүүхдүүддээ нэмэлтээр хичээл заадаг. Үүнд нь Япон болон Англи хэл багтана. Аль болох олон улс оронд үйл ажиллагаа явуулах зорилготой байдаг тул эдгээр  хэлийг зайлшгүй сурсан байх шаардлагатай.  Тиймээс Кпоп одууд ихэнх нь англи, японоор чөлөөтэй ярьж чаддаг аж.
 
4. Өрсөлдөөн. Шалгаруулалтад тэнцээд л дуучин болчихно гэж бодоод ч хэрэггүй! Алдартай, том агентлагууд маш олон дадлагажигчтай бөгөөд үргэлж хоорондоо өрсөлдөөнтэй байдаг. Ихэнх агентлагууд, дадлагажигчдаа анги болгон хуваагаад өдөр бүрийн бэлтгэл, сургуулилтад нь үнэлгээ өгч дүн тавьдаг гэнэ. Үүгээр  ч зогсохгүй өдөр бүр гэрийн даалгавар өгдөг бөгөөд хэрэв дээрх шалгууруудаар ахиц гаргаагүй, өндөр үнэлгээ аваагүй бол гэрээгээ цуцалдаг байна.


 
6.  Хоолны хатуу дэглэм. Солонгосын ихэнх дуучид маш туранхай байдаг шүү дээ. Тиймээс дадлагажигч байх хугацаандаа асар их жин хасч, өөрийн гэсэн гайхалтай галбиртай болох шаардлагатай болдог.  YG энтэртайментын дуучин Ий Хаи: “Жин хасах хамгийн хэцүү нь байсан. Бидний хоолны цэсийг цаанаас зохиож өгдөг учраас өгснийг нь л идэх ёстой. Би зарим өдөр тасралтгүй 10 цагийн бэлтгэл хийгээд ердөө л чихэрлэг төмс, улаан лооль, интоор гэх мэт жимс, жимсгэнэ иддэг байсан. Үүнээс  болж эмнэлэгт хүргэгдсэн. Гэхдээ эмнэлэгт хүргэгдэнэ гэдэг дадлагажигч байхад хэвийн л тохиолддог зүйл” хэмээсэн байдаг. Одоо ч гэсэн дуучид нь  тайзан дээр ухаан алдаж унах тохиолдол маш их байдаг нь тэдний хатуу хоолны дэглэм, тасралтгүй үргэлжлэх бэлтгэл сургуулилттай нь холбоотой биз ээ.

7.  Солонгост дуучин болно гэдэг тийм ч хүсэх зүйл биш. Алдартай энтэртайментад тэнцэнэ гэдэг мянгад ганц тохиох боломж гэсэн үг. Солонгост дуучин болохыг хүссэн ихэнх хүүхдүүд бүх энтэртайментын шалгаруулалтад оролцож үздэг байна. Хэрэв тэнцсэн гэсэн хариу авбал шууд л гэрээ хийнэ. Гэвч шинэ энтэртайментаас хамтлаг, дуучин болж гарч ирнэ гэдэг асар их хөдөлмөр, мөнгө, цаг хугацаа шаарддаг. Жишээлбэл Tahiti хэмээх хамтлаг гарч ирээд 5 жил болсон ч өдөрт зөвхөн 2 аяга будаатай шөл хувааж иддэг гэнэ. Тэд өөрсдийнхөө нүүр будалт, хувцаслалтыг хариуцдаг бөгөөд менежергүй, нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог аж.

#Kpop #Music #World