

Манай улсад 53 мянга гаруй хүүхэд хүний папиллома вирусийн эсрэг вакцинаа хийлгэжээ. Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 11 ба түүнээс дээш насны хүүхдүүдэд хүний папиллома вирусийн эсрэг вакцины нэг тунг хийхээр хуульчилсан юм.
Энэ вакциныг 11-15 насны хүүхдүүдэд сургуульд суурилсан аргаар хийж байна. Хүүхдүүдийг сургуульд нь вакцинд хамруулна гэсэн үг юм.
Иймд энэ сарын 8-нд сургуулийн эмч нарт сургалт явуулж, Сүхбаатар дүүргийн сургуулиудад вакцин хийж эхэлжээ. Тухайн сургуультай ойр өрхийн эмнэлгийн эмч, вакцинаторууд сургуульд хүүхдүүдийг вакцинд хамруулж байна.
Одоогоор нийслэлд Налайх дүүргийн хүүхдүүдийн вакцины хамрагдалт хамгийн их, Баянгол, Чингэлтэй дүүргүүдэд бага байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!