ROKIT BAY: Сэрүүхэн өдөр байж магадгүй шүү, дулаан хувцаслаад ирээрэй


Сондор | YOLO.MN
2016-09-07

Залуусын хүсэн хүлээж буй “Be Live Show 2016-Хариуцлага” тоглолт болоход ердөө ГУРАВХАН ХОНОГ ҮЛДЭЭД байна.

Тоглолт 2016.09.09-нд ҮСАХ буюу Паркад болох бөгөөд Be-ийн ЗУНЫ ОНЦГОЙ БАГЦ авсан эхний 20000 хэрэглэгчдэд ҮНЭГҮЙ ТАРААГДАНА

Тоглолтын гэнэтийн бэлгүүдээс задлахад рeппер GEE, Rokit Bay 5 жилийн дараа тайзнаа дахин хамтран гарч, сонсогч залуустаа уран бүтээлээ хүргэх бол залуусын сонсох дуртай Nisvanis Aмгаа, UFO, DJ Henza, MRS.M болон NMN нар гайхалтай нэгэн үдшийг үзэгчдэдээ бэлэглэхээр тоглолтын бэлтгэлээ хийсээр байна. Реппер GEE Rokit Bay-тэй хамт бэлтгэлээ хийж байгаагаа өөрийн фэйсбүүк хуудастаа саяхны өдөр хуваалцсан.


Харин реппер Rokit Bay “UFO” хамтлагийн хамтаар тоглолтондоо бэлдэж байхад нь бид фото сурвалжлага бэлтгэхээс гадна цөөн хором ярилцлаа.

YOLO: Тоглолтын бэлтгэл хэр байна?
Давгүй ээ, бэлтгэл ерөнхийдөө хангагдаж л байна.

YOLO: Тоглолт болох өдөр цаг агаар хэр байсан бэ, сонирхсон уу?
Тэр өдөр нэлээн сэрүүхэн талдаа байсан шүү. Тиймээс үзэгч сонсогчид маань дулаан хувцаслаад ирэхэд илүүдэхгүй байх.

YOLO: Тоглолтын дараах төлөвлөгөө юу байна?
Мэдээж клип хийх нь тодорхой. Тоглолтын дараа нэг төлөвлөсөн зүйл бий. Гэхдээ одоо үүнийг хэлмээргүй байна.

YOLO: Эхний ээлжинд клипжүүлэх хоёр дуу байгаа гэж өмнө нь хэлж байсан. Яг ямар хоёр дуу вэ?
“Диваажингийн нулимс”, “Аюултай бүс” гэсэн хоёр дуундаа клип хийнэ. Зохиол нь ч гарчихсан байгаа.

YOLO: “Хариуцлага” цомогт багтсан “Бороо” дууг та нэгэн эмэгтэй хүнд зориулж бичсэн үү?
Яг ч тодорхой нэг хүнд зориулаагүй. Тэр дууг хийхэд нөлөөлсөн хүмүүсийг төсөөлж, санаа авч бүтээсэн гэх үү дээ. Жишээ нь ээж, эмээгээсээ. Амьдралын зовлон, хагацал зэргийг сөрөн гарч ирж чадсан хүчирхэг, зоригтой бүх л эмэгтэйчүүдийн тухай өгүүлсэн сэдэвтэй бүтээл юм.

YOLO: Хамгийн хурдан хугацаанд ямар дуугаа бүтээж байсан бэ?
Зоорь дууг үг, ая бичлэг зэргийг нь нийт хоёр өдрийн дотор дуусгаж байсан. Тэр л хамгийн хурдан бүтсэн дуу.

YOLO: Сурагч байхдаа хичээлийн шинэ жилийн нээлт дөхөхөөр догдолдог байсан уу?
Нэг их тэгж догдлохгүй ээ, харин жаахан гунигтай санагддаг байсан.

YOLO: Яагаад?
Зуны амралт дуусч байгаа нь жаахан тиймхэн ш дээ (инээв) laugh

YOLO: Ямар хичээлд дуртай хүүхэд байсан бэ?
Бүр бага ангид байхдаа зургийн хичээлдээ дуртай хүүхэд байлаа. Томрохын хэрээр англи хэлэндээ их дуртай, энэ хичээлдээ ч сайн хүүхэд болсон.

YOLO: Одоо зурдаг уу?
Одоогоор бол чөлөөт цагаараа нэг их зураад байхгүй, ажлын шаардлагаар, клипний урьдчилсан зураглал хийх ч юм уу тэр үедээ л зурна. Компьютер дээр дижитал хэлбэрээр анимэйшн зэргийг мөн оролдоно оо оролдоно.

YOLO: 10 жилийн дараах Rokit Bay-г тодорхойлооч?
Нэг их ялгаа байхгүй байх аа. Одоогийнх шигээ уран бүтээлээ хийгээд л, ямар ч байсан урлагтай холбоотой хүн байсаар л байна.

YOLO: За баярлалаа. Тоглолтонд нь амжилт хүсье.
Баярлалаа.

















Гэрэл зургийг О.Сүхбат

Тоглолтонд Rokitbay-ийн шинэ "ХАРИУЦЛАГА" цомогт багтсан дуу болон хуучны хит дуунуудаас тоглогдох бөгөөд залуусын сонсох дуртай олон уран бүтээлчид оролцож гайхалтай сюрпризүүдийг барина гэж тоглолтыг зохион байгуулах комисс хэлж байлаа. "Be Live Show 2016-Хариуцлага" тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Be Brand, хамтран зохион байгуулагчаар Хаан банк, Мэдээллийн ивээн тэтгэгчээр gogo.mn ажиллаж байна.

ЭНЭ БААСАН ГАРАГТ ПАРК ДЭЭР УУЛЗАЦГААЯ! wink

Тоглолтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж эсвэл дараах хаягуудаас авч болно.

    www.facebook.com/BeByMobiCom
    https://www.facebook.com/events/156035921475966/
    Мобикомын лавлах утас: 2222

#Celebrity #Rapper #RokitBay #BE