ФОТО: Гар зургаас бүтсэн МАНГАСУУДЫГ бодит мэт болговол...


О.Хандмаа | YOLO.MN
2018-01-08

Техник технологийн энэ л эрин зуунд хүүдүүд цаас харандаа барихаасаа илүүтэй утас, компьютер сонирхох болсон цаг. Тэгвэл хүүхдүүдийн бүтээлч санааг хөгжүүлэх, тэдний оюун ухаан, сэтгэн бодох чадвар хичнээн гайхалтайг өөрсдөд нь мэдрүүлэх зорилгоор "Monster" буюу "Мангас" төслийг санаачлан хэрэгжүүлжээ. Энэхүү төсөлд жил бүр 100 гаруй хүүхэд болон төчнөөн тооны мэргэжлийн уран бүтээлчид хамтран ажилладаг.

Тус төсөлд АНУ-ын дунд сургуулийн сурагчид өөрсдийн бүтээлч оюун ухаанаа ашиглан зурсан мангасын зургуудаараа оролцдог бөгөөд тэдгээр гар зургуудыг мэргэжлийн уран бүтээлчид өнгө будгийг нэмж илүү сайжруулан хүүхдүүд рүү буцаан илгээдэг байна. 

Хүүхдүүдийн төсөөлөн бодсон зүйлсийг нь илүү сайжруулж бодит мэт болгосноор тэдний төсөөллийн ертөнцийг улам хөгжүүлж, урам зориг өгч мөн өөрсдийн оюун ухааныг давтагдашгүй онцгой гэдгийг мэдрэхэд тустай хэмээн төслийг хэрэгжүүлэгчид үзэж байгаа аж. Энэхүү төслийн эрхэм зорилго нь хүүхдүүдээс янз бүрийн олон төрлөөр ирсэн  гар зургуудыг бодит мэт болгож тэдний бүтээлч оюун ухааныг дэлхий дахинтай хуваалцахад оршдог.

Хүүхдүүд болон мэргэжлийн уран бүтээлчдийн хамтран бүтээсэн гайхалтай бүтээлүүдийг дараах фото мэдээллээс сонирхоно уу!

 


































































 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж сонирхоорой! 

#Monster #FreehandSketch