Дуу хөгжимд дуртай хүүхдүүдийг үнэгүй сургалтад урьж байна


Т.Онон | YOLO.MN
2025-09-09

“Нийслэлийн Соёлын төв Өргөө” ОНӨААТҮГ нь нийслэлийн ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний соёл урлагийн мэдрэмж, чадварыг хөгжүүлэх зорилгоор “Нээлттэй тайз” төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд энэ хичээлийн жилээс эхлэн “Хүүхэд хөгжлийн төв” байгуулан ажиллуулж байна.

Энэ хүрээнд 10-15 насны хүүхдүүдийг дараах чиглэлээр сургалтад хамруулахаар элсэлтээ зарлаж байна. 

Сонгодог хөгжим

  • Хийл /10-15 нас/
  • Төгөлдөр хуур /10-15 нас/

Этник чиглэлээр

  • Бүжиг /10-15 нас/
  • Хэл хуур /10-15 нас/

Ардын болон уртын дуу дуулаач /10-15 нас/
Япон хэл /10-17 нас/
Драм /10-17 нас/

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#сургалт #үнэгүй сургалт