Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг тасралтгүй бэлдэх зорилгоор Эрүүл мэндийн яам болон Нэгдсэн үндэстний байгууллагын "Хүүхдийн сан" хамтран Харвардын Анагаах ухааны их сургуулиас зохион байгуулдаг “Эрүүл мэндийн салбарын манлайлал” хөтөлбөрт хамруулах сонгон шалгаруулалт эхэлжээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд таван жилийн туршид Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчдыг бэлтгэх бөгөөд 2023-2025 оны хугацаанд нийт 40 хүнийг амжилттай хамруулсан байна. Энэ удаагийн буюу 2025-2026 оны хөтөлбөрт дараагийн 20 манлайлагчдыг бэлтгэх аж.
Хөтөлбөрт тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал: Бүх материалыг англи хэл дээр бүрдүүлэхийг анхаарна уу.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 9 дүгээр сарын 10-ны 15:00 цаг хүртэл.
Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана.
1-р үе шат: 2025 оны 9 дүгээр сарын 10-ны 15:00 цаг хүртэл холбогдох баримт бичгийг хүлээн авна.
Жич: Анкет болон холбогдох баримт бичгийг албажуулан pdf форматад оруулж, нэг файл болгон өөрийн овог нэрээр хадгалан postgraduate@moh.gov.mn имэйл хаягт заасан хугацаанд ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
2-р үе шат: Зөвхөн 1-р шатанд тэнцсэн оролцогчдод ярилцлагын цаг болон бусад мэдээллийг өөрийн цахим хаягаар мэдэгдэх болно.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦСЭН 20 ОРОЛЦОГЧИЙГ 15,900 АМ ДОЛЛАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Энэ жилийн хөтөлбөрийн хувьд 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эхлэн жилийн хугацаанд үргэлжлэх ба сургалтын хугацаанд суралцагч хоёр удаагийн семинарт биечлэн, нэг удаагийн семинарт цахим хэлбэрээр оролцох болно.
Семинар 1: 2025 оны 10 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Малайз Улсын Санвей Анагаах ухааны их сургуульд зохион байгуулагдана.
Семинар 2: 2026 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Семинар 3: 2026 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Бостон хотноо Харвардын Анагаах ухааны их сургуульд зохион байгуулагдана.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн 20 оролцогчийг сургалтын төлбөр болох 15,900 ам.доллараас чөлөөлнө.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!