#MongolStudent: Надад их сургуульд тэнцэх нь биш, сургуульдаа давхар ажиллах нь чухал байсан


Mongol Student | YOLO.MN
2018-10-22

Монголд их сургууль төгссөн Б.Одбаяр АНУ-д "Community College"-д элсэн орж хэлний түвшингээ ахиулж, улмаар мастерын зэргээр үргэлжлүүлэн суралцжээ. Түүнтэй сонирхолтой түүхийг нь хуваалцаж АНУ-д суралцах талаар ярилцлаа.

Өмнөх төстэй сэдвүүдээс ялгаатай нь энэ удаагийн ярилцлагад Монголд төгссөн их сургуулийнхаа дипломыг ашиглан АНУ-ын Баруун өмнөд Миннесотагийн их сургуульд мастерын зэргээр суралцсан тухай болон Teacher Assistant хийж үнэгүй суралцах боломж ямар төрлийн сургуулиудад байдгийг дурдлаа.

Боловсролын салбарт ажиллаж байсан, одоо суралцаж буй түүний бодлоор Америк болон Монгол дахь боловсролын ялгаа, мөн хэлний бэрхшээлтэй оюутнууд ямар байдлаар бага өртгөөр таатай орчинд хэл сурахаас эхлээд хэрхэн их сургуульд элсэн суралцах зэрэг сэдвээр ярилцсан энэ удаагийн дугаарыг хүлээн авна уу?

mongol #student #podcast #study #USA #Graduate #Minnesota

#MongolStudent