Хөгжлийн бэрхшээлтэй НАЙЗДАА ДУУЛГААРАЙ


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2018-07-05

Сайн дурын үйл ажиллагаа явуулдаг “Working Bee”  байгууллагаас долдугаар сарын 7-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тэдний бизнес, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэн дэмжих үйл ажиллагаа өглөөний 10 цагаас 17 цаг хүртэл зохион байгуулагдах ажээ.

Уг өдөрлөгт оролцсоноор:

  • Төслийн удирдлагын олон улсын PMP зэрэгтэй болон салбартаа тэргүүлэгч бизнес эрхлэгч, гарааны бизнесийн үндэс, бизнесийн сургагч багш нараар сургалт заалгах болно.
  • Бизнес модель болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар мэдлэгтэй болж, олон зүйлийг сурч мэдэж авна.
  • Бизнес найраа хийх аргачлалуудыг сурна.
  • Танилын хүрээгээ өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болох боломжтой ажээ.

Мөн энэ үйл ажиллагаа ямар ч үнэ төлбөргүй нээлттэй арга хэмжээ бөгөөд та хүрэлцэн ирснээр сертификат болон гарын бэлэг авах юм.

Үйл ажиллагаа болох газар: Мэдээлэл технологийн үндэсний паркийн 210 тоот.

Хүний тоо хязгаартай тул та ЭНЭХҮҮ холбоосоор цаг алдалгүй бүртгүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

#businessevent