Ажлын ярилцлагын үеэр гаргадаг 10 алдаа


Т.Онон | YOLO.MN
2025-09-03

Ажлын ярилцлага олон хүний хувьд сэтгэл түгшээсэн, хэцүү зүйл байдаг. Ихэнхдээ бид ярилцлагын үеэр юу хэлэхээ анхаардаг ч, үгээр бус дамжих дохио зангаа буюу биеийн хэлэмж чухал нөлөөтэй байдгийг мартаж болохгүй. Биеийн байрлал, нүүрний хувирал, нүдний харц зэрэг нь ярилцлагыг авж буй хүний таны тухай сэтгэгдэлд шууд нөлөөлдөг.

Биеийн хэлний зөв хэрэглээ нь ярилцлагын амжилтад асар их нөлөө үзүүлдэг. 

1. Хуурамч инээмсэглэл (ам л инээж, нүд оролцохгүй байх)

Нүд оролцохгүйгээр инээмсэглэх нь хиймэл, хуурамч мэт харагдаж болзошгүй.

Яах ёстой вэ: Таатай зүйл, эсвэл тайвшрал авчрах дурсамжаа бодоорой. Нүд оролцсон жинхэнэ инээмсэглэл нь илүү итгэл төрүүлж, дулаан сэтгэгдэл төрүүлдэг.

2. Хэтэрхий их толгой дохих

Толгой дохих нь анхааралтай сонсож байгааг харуулдаг ч, хэт их дохивол долигонуур эсвэл худлаа сэтгэгдэл төрүүлж болзошгүй.

Яах ёстой вэ: Зөвхөн чухал үед нь толгой дохиж, зарим үед түр завсарлаж асуултыг тунгаах, бодож байгаагаа харуул.

3. Цаг үргэлж цаг эсвэл утсаа харах

Ярилцлагын үеэр цаг эсвэл гар утсаа харвал, анхаарлаа бүрэн төвлөрүүлээгүй, яараад байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Яах ёстой вэ: Цаг болон утсаа халаасандаа хий эсвэл харагдахгүй газар тавь. Ярилцлага, ярианд бүрэн анхаарлаа төвлөрүүл.

4. Нүүрэндээ байнга хүрэх

Үсээ оролдох, эрүүгээ маажих, уруулаа хазлах гэх мэт үйлдлүүд нь дотоод түгшүүр, итгэлгүй байдал, эсвэл үнэнээ нууж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Яах ёстой вэ: Гарыг өвөр дээрээ тайван байрлуул. Нүүрэндээ хүрэх мэдрэмж төрвөл гүнзгий амьсгаа авч, анхаарлаа буцааж төвлөрүүл.

5. Хэт ойр эсвэл хэт хол суугаад байх

Хэт ойр байвал тухгүй, дарамттай санагдаж магадгүй, харин хэт хол байвал дотносох хүсэлгүй, айж байгаа мэт харагдана.

Яах ёстой вэ: Ойролцоогоор 90 см-ийн зайтай, тухтай орон зай хадгалахыг хичээгээрэй.

6. Хэт их дуурайх (mirroring)

Сонсож буй хүний хөдөлгөөнийг бага зэрэг дуурайх нь уур амьсгал сайжруулах боловч хэтрүүлбэл хиймэл, итгэл төрүүлдэггүй сэтгэгдэл төрүүлнэ.

Яах ёстой вэ: Дуурайлтыг мэдэгдэхүйц биш байдлаар, хэм хэмжээтэй ашигла. Ярианд анхаарлаа төвлөрүүл.

7. Соёлын ялгааг үл тоомсорлох

Нэг улс оронд зөв гэж үздэг дохио зангаа өөр газар буруу ойлгогдож магадгүй. 

Яах ёстой вэ: Хэрэв олон улсын байгууллагатай ажиллах гэж буй бол тухайн орны биеийн хэлний онцлогийг судалж, хүндэтгэлтэй ханд.

8. Доошоо харж эсвэл нүд буруулах

Асуултад хариулах үедээ нүд буруулдаг бол өөртөө итгэлгүй, эсвэл нуух зүйлтэй мэт харагдаж болно.

Яах ёстой вэ: Хариулж байхдаа харц тогтоохыг хичээгээрэй. Бодох хэрэгтэй үед доош харахын оронд бага зэрэг хажуу тийш хар.

9. Онлайн ярилцлагын үед тааруу дүр төрх үзүүлэх

Цахим ярилцлагад биеийн хэлэмж, дохио зангаа ойлгогдохгүй байх нь элбэг. Камерын байрлал, гэрэлтүүлэг, дуу дүрс зэрэг нь сэтгэгдэлд ихээхэн нөлөөлнө.

Яах ёстой вэ: Камераа нүдний түвшинд байрлуулж, гэрэл сайтай, анхаарал сарниулах зүйлгүй орчинд суугаарай. 

10. Нүүрний хувирал зөрчилдөх

Ярианы сэдэвтэй нүүрний хувирал нийцэхгүй байвал (жишээ нь баяртай зүйл ярихад гунигтай царайтай байх) хуурамч, үл итгэмээр харагдана.

Яах ёстой вэ: Яриагаа нүүрний хувирлаараа дэмж. Хүнд сэдвийн үед эмгэнэлтэй, ойлгож буй төрхтэй бай; урамтай зүйлд инээмсэглэл, баяртай төрх гарга.

#ажлын ярилцлага