Түүхэн хүмүүсийг төсөөлөхдөө бид ихэвчлэн найруулагчийн төсөөллөөр бүтсэн, үнэн бодит байдалтай тийм ч нийцдэггүй нүүр будалт, хувцаслалттай жүжигчдийг л санадаг. Тэгвэл тэд бодит амьдрал дээр ямар хүмүүс байсан бол?
Уильям Шекспир (William Shakespeare)
Английн хамгийн алдартай жүжгийн зохиолч, яруу найрагч, дэлхийн уран зохиолын түүхэнд хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэг юм.
Тэрээр нийт 39 жүжиг, 154 сонет, олон тооны найраглал бичсэн бөгөөд түүний алдарт бүтээлүүдэд "Хамлет", "Ромео ба Жульетта", "Макбет", "Отелло", "Хаан Лир" зэрэг ордог. Шекспирийн бүтээлүүд хайр дурлал, эрх мэдэл, урвалт, хүний сэтгэлийн гүн гүнзгий талыг харуулдгаараа алдартай.
Винсент ван Гог (Vincent van Gogh)
Нидерландын пост-импрессионист зураач бөгөөд уран зургийн ертөнцийн хамгийн алдартай, нөлөө бүхий хүмүүсийн нэг юм. Тэрээр амьдралынхаа турш 2,000 гаруй уран бүтээл туурвисан бөгөөд үүнд 860 орчим тосон зураг, олон зуун ноорог, зураг орно.
Ван Гог сэтгэцийн өвчнөөр шаналж, амьд ахуйдаа бараг алдаршаагүй бөгөөд зөвхөн нэг л зураг нь амьд ахуйдаа зарагдсан гэдэг. Тэрээр 37 настайдаа амиа хорлосон. Гэвч нас барсны дараа түүний авьяас хожуу үнэлэгдэж, өнөөдөр түүнийг уран зургийн түүхэн дэх суут хүн гэж үздэг.
Леонардо да Винчи (Leonardo da Vinci)
Италийн Сэргэн мандалтын үеийн суут ухаантан, олон талын авьяастай хүн байсан юм. Хамгийн алдартай бүтээл нь “Мона Лиза” юм. Тэрээр урлаг, шинжлэх ухаан, байгал судлал, инженерчлэл зэрэг олон салбарыг гүнзгий судалж, ирээдүйн нисэх онгоц, танк, усан онгоц зэрэг санаануудыг зургаар тэмдэглэсэн байдаг.
Жанна д’Арк (Joan of Arc)
Францын үндэсний баатар, Ромын Католик сүмийн гэгээнтэн бөгөөд Дундад зууны Европын түүхэн дэх хамгийн домогт эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр 17 насандаа Францын армийг удирдан Францын Орлеан хотыг Англичуудаас чөлөөлсөн.
19 настайд нь шашны эсрэг гэмт хэрэг, буруу номд автсан гэх үндэслэлээр Англичууд шатааж хороосон.
Дараа нь нэр төр нь цагаадсан бөгөөд 1920 онд гэгээнтэн болж өргөмжлөгдсөн.
Гай Юлий Цезарь (Gaius Julius Caesar)
Эртний Ромын улс төрч, жанжин, зохиолч байсан. Цезарь нь Ромын эзэнт гүрний эхлэлийг тавьсан, дэлхийн түүхэнд гүн нөлөө үзүүлсэн суут хүн юм.
Жэйн Остин (Jane Austen)
Английн алдарт зохиолч бөгөөд романтик, нийгмийн сэдэвтэй романууд бичдгээрээ алдартай. Түүний хамгийн алдартай бүтээл нь “Бахархал ба бардамнал” (Pride and Prejudice) юм. Жэйн Остин эмэгтэйчүүдийн хайр дурлал, гэрлэлт, ангийн ялгаа зэргийг шог хошигнол, ухаалаг өгүүлэмжээр гаргадаг.
Маргарет де Валуа (Margaret of Valois)
Францын хаан IV Генрихийн эхнэр, Франц ба Наваррын хатан хаан байсан. Түүнийг “Хатан хаан Марго” (Queen Margot) гэж нэрлэдэг. Маргарет ухаалаг, боловсролтой, соёлтой эмэгтэй байсан бөгөөд өөрийн дурсамж бичиж үлдээсэн Францын анхны хатан юм. Тэрээр улс төр, уран зохиол, ордны амьдралд их оролцож явсан түүхэн чухал эмэгтэй.
Жанн Антуанетт Пуассон, Помпадуурын Маркиз (Jeanne Antoinette Poisson, Marquise de Pompadour)
Францын хаан XV Людовикийн хайртай хатагтай, түүхэнд хамгийн нөлөө бүхий шадар эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр зөвхөн хатагтай байгаад зогсохгүй, төрийн бодлогод нөлөөлж, урлаг, шинжлэх ухааныг ивээн тэтгэгч байсан. Түүний ивээл дор театр, хөгжим, уран зураг цэцэглэн хөгжсөн.
Анна Болейн (Anne Boleyn)
Английн хаан VIII Генрихийн хоёр дахь эхнэр, Их Британийн хаан Элизабет I-ийн эх юм. Хаан Генрих түүнд дурласнаар, түүнтэй гэрлэхийн тулд Католик сүмээс салж, Английн сүмийг байгуулсан. Гэвч Анна хүү төрүүлээгүй тул ханхүү төрүүлээгүй, урвасан, шившиг тарьсан гэх үндэслэлээр толгойг нь авч цаазалсан. Анна Болейн нь Английн түүхэнд шашин, хаант засгийн хувьсгалт өөрчлөлтийн гол түлхүүр болсон эмэгтэй юм.
Мэри Шелли (Mary Shelley)
Английн зохиолч бөгөөд хамгийн алдартай бүтээл нь "Франкенштейн буюу Орчлонгийн орхигдсон хүүхэд" роман юм. Мэри Шелли-г олон хүн уран зөгнөлт зохиолын нэгэн үндэслэгч гэж үздэг.
Элизабет Тюдор (Elizabeth Tudor)
Английн хаан I Элизабет хэмээх нэрээрээ алдартай бөгөөд Английн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй хаадын нэг юм. Тэрээр Английн хаан VIII Генрихийн охин бөгөөд 45 жил орчим буюу “Элизабетын эрин үе” гэж нэрлэгддэг томоохон засаглалыг эхлүүлсэн.
Ү Зэтян (Wu Zetian)
Хятадын түүхэн дэх цорын ганц хатан хаан бөгөөд Тан улсын (Tang Dynasty) үед засагласан юм. Тэрээр эхлээд хаан Гаоцзюний хатан байсан ч, улмаар өөрөө хаан ширээнд сууж, үзэл баримтлал, бодлого, засаглалаараа онцлогтой байв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!