Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад оролцох Монголын баг Хятад улсыг зорилоо


Т.Онон | YOLO.MN
2025-08-04

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдах олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад оролцох Монгол Улсын баг хагассайн өдөр Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрлөө.

Монгол улсыг төлөөлж:

  • Гантулгын Дөлгөөн (Монгол Коосэн Технологийн Коллеж, 11-р анги)
  • Чинбатын Ирмүүн (Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургууль, 12-р анги) 
  • Ермекийн Нуртас (Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургууль, 10-р анги)
  • Уламбаярын Ивээлсайхан (Нийслэлийн ерөнхий боловсролын Путонхуя сургууль, 7-р анги)
  • Нямсүхийн Цэнгэг (Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургууль, 11-р анги)
  • Ерланы Хыдыр-Али (Нийслэлийн ерөнхий боловсролын 163 дугаар сургууль, 10-р анги)
  • Сугаррагчаагийн Хангэрэл (Нийслэлийн ерөнхий боловсролын Оюунлаг сургууль, 11-р анги) 
  • Үнэнтөгсийн Эрхэс (Нийслэлийн ерөнхий боловсролын Хобби сургууль, 10-р анги) нар оролцоно.

Багийн ахлагч:

  • З.Цолмон (МУИС-ийн Мэдээлэл, Компьютерийн Ухааны тэнхмийн багш, доктор)
  • М.Золжаргал (МУИС-ийн Мэдээлэл, Компьютерийн Ухааны тэнхмийн багш, доктор, дэд профессор)

2025 оны 8 дугаар сарын 02-09-ний өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү олимпиадад 64 орны 320 гаруй сурагчид оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөнө.

#хиймэл оюуны олимпиад