Бидний мэдэхгүй зүйлс: Чиний биеийн гайхалтай чадварууд


Б.Дариа | YOLO.MN
2022-02-24

Чиний бие үнэхээр гайхалтай-бие чинь чамайг бүтээж, хийхийг хүссэн зүйлсийг чинь хийлгэж, явахыг хүссэн газарт чинь хүргэж өгдөг. Чиний бие үргэлж чамтай хамт байж, чамайг цорын ганц нэгэн болгодог.

Чи хоёр чихээ хөдөлгөж эсвэл хэлээ хамартаа хүргэж чаддаг, бүр үргэлж дасгал хийдэг чийрэг сайхан биетэй байхаас ч илүүтэй байгалийн жамаар бий болдог тоо томшгүй гайхалтай зүйлс бидний биенд бий гээд бод доо.Чамайг гарцаагүй гайхшруулах болно.

Бид 10 жилд тутамд шинэ мэт ястай болдог

Хүний биеийн араг яс 10 жил тутамд өөрийгөө нөхөн төлжүүлдэг тул шинэ болон хуучин яснууд холилдсон байдаг. Хэдийгээр нас ахих тусам үйл явц нь удааширч эхэлдэг ч удаан хугацаанд үргэлжилдэг тул ясыг байгалийн жамаар сийрэгжүүлсээр байдаг.

Өглөө сэрэхэд орой унтахаас өндөр болсон байдаг

Энэ нь чиний өдрийн үйл ажиллагаатай холбоотой. Өдөрт хийж буй үйлдлүүд чиний нурууны мөгөөрсийг шахаж даралт өгснөөр бага зэрэг намсдаг. Ингээд орой орондоо орж тайван амархад даралт хөнгөрөх бөгөөд хэвийн өндөртөө ордог байна 

Хүүхдүүд зун илүү хурдан өсдөг

Температур нэмэгдэхэд хүүхдүүдийн өсөлт ч нэмэгддэг. Өсөлт ихэвчлэн тогтвортой, нэгэн жигд явагддаг Joseph Gigante Nashville-н Vanderbilt хүүхдийн эмнэлгийн эмч, анагаах ухааны доктор Joseph Gigante CNN-д өгсөн ярилцлагандаа “Хэдийгээр бид сайн учрыг нь олоогүй байгаа ч хүүхдүүд зун хамгийн хурдан, намар хамгийн удаан өсдөг” гэжээ.

Чиний яс ган төмөрнөөс илүү хүчтэй

Хүний биеийн яс бол гайхалтай бат бөх хэсэг юм. Discover сэтгүүл “Бидний яс гангаас илүү бат бөх” гэж дурьдсан байна. Хамгийн бат бөх яс бол гуяны яс бөгөөд дундаж хүний жингээс 30 дахин илүү зүйлийг даах чадалтай. 

Чиний гарын хүчний тал хувийг чигчий хуруу гаргадаг

Чигчий хуруу жижигхэн, хүч муутай юм шиг харагдаж болох ч хүч гаргах шаардлагатай үйл хөдлөлд долоовор болон эрхий хуруунд маш сайн хүч болж өгдөг. Вашингтон дахь Үндэсний сэргээн засах эмнэлгийн гар эмчилгээний эмч Laurie Rogers "Нью-Йорк Таймс" сонинд "Хэрвээ чигчий хуруу байгаагүй бол чи гарынхаа хүч чадлыг 50 хувийг алдах болно" гэсэн байна.

Чиний бие гайхалтай зүйлсээр дүүрэн байгаа биз.

Эх сурвалж:BestLife
 

#Үүнийг мэдэх үү? #Сонин хачин