15 настай Г.Тэнгүүндалай Зүүн Азийн шатрын аварга боллоо


А.Анужин | YOLO.MN
2025-07-29

Хятадын Жухай хотод зохиогдож буй Зүүн Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн үргэлжилж байна. 

Тус тэмцээнд "Босоо ноён" клубийн тамирчин, Олон улсын шатрын холбооны мастер Ганбатын Тэнгүүндалай нь стандарт  төрөлд 9 өргөөс 8 оноо, блиц төрөлд 9 өргөөс 9 оноотой амжилт үзүүлсэн юм.

Ингэснээр 15-16 насны хөвгүүдийн ангилалд тэргүүлж, цомын эзэн боллоо.

#өсвөрийн шатарчид