Хамтлагуудын аравдугаар сарын нэр хүндийн жагсаалтыг BTS тэргүүллээ


Т.Онон | YOLO.MN
2025-10-15

Солонгосын Бизнесийн Судалгааны Хүрээлэн энэ сарын хамтлагуудын нэр хүндийн жагсаалтыг нийтэллээ.

Энэ жагсаалтыг 2024 оны 9-р сарын 14-нөөс 10-р сарын 14-ний хооронд цуглуулсан өгөгдөл дээр үндэслэн гаргасан бөгөөд хэрэглэгчийн оролцоо, хэвлэл мэдээллийн хандалт, харилцан үйлчлэл, олон нийтийн мэдлэгийн индекс зэрэг үзүүлэлтүүдийг шинжилжээ.

1. BTS

BTS хамтлаг өнгөрсөн сараас 80.99 хувиар өсч, нийт 7,738,515 оноо авч жагсаалтыг тэргүүллээ.
Тэдний түлхүүр үгний шинжилгээнд хамгийн өндөр байр эзэлсэн үгс нь “Spring Day,” “ARMY,” “fan concert” байсан бол хамгийн их холбоотой үгс нь “donate” (хандив өгөх), “congratulate” (баяр хүргэх), “collaborate” (хамтран ажиллах) байжээ.

2. IVE 

IVE хамтлаг 10-р сард нийт 4,824,596 оноо авч хоёрдугаарт оржээ.

3. SEVENTEEN

SEVENTEEN энэ сард 4,640,599 оноо авч, өнгөрсөн сараас 31.03 хувиар өссөн үзүүлэлттэйгээр гурван байраар урагшилсан байна.

4. BLACKPINK

BLACKPINK хамтлаг энэ сард 4,001,522 оноо авч дөрөвдүгээр байр эзэлжээ.

5. Red Velvet 

Red Velvet хамтлаг 2,978,329 оноотойгоор топ тавд багтжээ.

  1. BTS
  2. IVE
  3. SEVENTEEN
  4. BLACKPINK
  5. Red Velvet
  6. TWICE
  7. BIGBANG
  8. CORTIS
  9. Stray Kids
  10. EXO
  11. LE SSERAFIM
  12. NCT
  13. SHINee
  14. aespa
  15. ENHYPEN
  16. KiiiKiii
  17. RIIZE
  18. THE BOYZ
  19. ZEROBASEONE
  20. fromis_9
  21. RESCENE
  22. Super Junior
  23. ATEEZ
  24. TWS
  25. ALPHA DRIVE ONE
  26. i-dle
  27. izna
  28. ITZY
  29. BTOB
  30. Apink

#нэр хүндийн жагсаалт