Солонгост жил бүр зохиогддог хөгжмийн фестивалиудаас хамгийн халуухан, сонирхолтой арга хэмжээ бол яахын аргагүй Waterbomb фестиваль билээ. Ус, хөгжим, бүжиг гурвыг нэгэн дор мэдрүүлдэг тус фестиваль нь уран бүтээлчид тайзан дээр үзүүлбэрээ үзүүлж байх үеэр ус цацаж, уур амьсгалыг илүү халуухан болгодог онцлогтой.
Энэ оны Waterbomb Seoul фестиваль нь долоодугаар сарын 4-6 хооронд гурав хоног үргэлжилсэн юм. Ингээд фенүүдийн санал асуулгаар олны анхаарлыг хамгийн их татсан 10 айдолыг танилцуулж байна.
10. JAY PARK
Фенүүдийн санал: 69 оноо
Тайзан дээр үргэлж өөртөө итгэлтэй, дур булаам дүр төрхийг бүтээдэг Jay Park энэ удаа ч гэсэн Waterbomb-ийн тайзнаа гэрэлтэж байна. Усанд норсон төрх, шивээстэй булчинлаг бие нь фенүүдийн анхаарлыг татжээ.
9. BAEKHO
Фенүүдийн санал: 78 оноо
Baekho энэ жилийн Waterbomb Seoul 2025 фестивалийн тайзан дээр булчинлаг, эрч хүчтэй төрхөөрөө олны анхаарлыг татлаа. Baekho үзүүлбэрээ R&B хэв маягийн дуунуудыг хүчирхэг бүжгийн хамт хүргэснээр тайзны халуухан уур амьсгалыг улам нэмэгдүүлсэн байна.
8. JEON SOMI
Фенүүдийн санал: 111 оноо
Олон хит дууны эзэн Jeon Somi уг фестивальд анх удаагаа оролцож байна. Тэрээр хар шорт, шар топоор гангарсан нь яг л хүүхэлдэйн киноны гол дүр шиг харагдаж байна. Мөн ягаан өнгийн бикини, цагаан майк өмсжээ.
7. 2NE1
Фенүүдийн санал: 174 оноо
Хоёрдугаар үеийн охидын хамтлаг болох 2NE1 ч эл фестивальд оролцжээ. Тэд барын хээн стильтэй хувцсаар жигдэрч, тайзан дээр халуухан уур амьсгалыг бүрдүүлжээ.
6. ITZY
Фенүүдийн санал: 299 оноо
Залуучуудын дунд ихээхэн алдартай ITZY охидын хамтлаг жинсэн шорт, нимгэн цамцаар жигдэрчээ. Энгийн хэр нь үзэсгэлэнтэй харагдаж байна.
5. MINHYUK (BTOB)
Фенүүдийн санал: 372 оноо
BTOB-ийн гишүүд хөгжилтэй, эгдүүтэй дүр төрхөөрөө ялгардаг байсан бол энэ удаа Minhyuk шаргуу хөдөлмөрлөж бүтээсэн сайхан биеэрээ гангарч, тайзан дээр гал гаргасан юм.
4. KAI (EXO)
Фенүүдийн санал: 595 оноо
Kai-н булчинлаг биеэ ил гаргасан, норсон үстэй дүр төрх олны дунд шуугиан тарьж байна. Түүний энэ дүр төрх фестивалийн хамгийн халуухан мөчүүдийн нэг болсон бөгөөд олон фен “Kai-гийн тайз Waterbomb-ийн хамгийн оргил хэсэг байлаа” хэмээжээ.
3. KARINA (AESPA)
Фенүүдийн санал: 1222 оноо
Aespa хамтлагийн гишүүн Karina стиллэг хар топ, эрээн өмдтэй үзүүлбэр үзүүлжээ. Karina-ийн үзүүлбэрийн дараа цахим орчинд түүнийг “Хамгийн үзэсгэлэнтэй тайзны зочин” хэмээн нэрлэж TikTok, Instagram дээр viral болсоор байна.
2. KWON EUNBI
Фенүүдийн санал: 1961 оноо
Waterbomb фестивалийн “Усны хатан хаан” хэмээн нэрлэгдэх болсон Kwon Eunbi энэ жил ч мөн адил сэтгэл догдлуулсан үзүүлбэрээрээ олныг бишрүүллээ. Тэрээр харц булаам цагаан бикини, эрээн цамц, жинсэн шорттой тайзан дээр гарч ирсэн нь үзэгчдийн зүрхийг догдлуулав.
Фенүүдийн санал: 2970 оноо
Waterbomb Seoul 2025 фестивалийн үзэгчдээс хамгийн өндөр оноог авсан уран бүтээлч бол NCT хамтлагийн гишүүн TEN байлаа. Түүний тайзны харагдах байдал, биеийн хөдөлгөөн, харизм бүгд үзэгчдийг гайхшируулж байв. Тэрээр цагаан торон майк, жинсээр гоёжээ.
Эх сурвалж: Koreaboo
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!