Өнгөрсөн долоо хоногт Инстаграмд: The Sanktuary, Kiko Mizuhara, VANDE


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-11-02

Намрын налгар өдрүүд нэг л мэдэхэд холдон одож, зөөлөн цас бударсан өвөл хаяанд иржээ. Цаг агаар хүйтрэх тусам ажил, хичээл улам л овоороод байгаа юм шиг мэдрэмж танд ч бас төрдөг үү? Хэрэв тийм бол хором мөч бүрд шинэчлэгдэж байдаг мэдээ, мэдээллүүдийг хоцрогдон өнгөрөхөөс нь өмнө олж сонордоход улам л хэцүү болж буй нь мэдээж. 

Ингээд YOLO.mn сайтын зүгээс өнгөрсөн долоо хоногт Инстаграм хуудаснаа нийтлэгдсэн онцлох долоон нийтлэлийг багцлан хүргэж байна!

"RIVERDALE"-Д СҮНСНИЙ БАЯР

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн онцлох үйл явдал яах аргагүй "Halloween"-ний баяр байлаа. Жил ирэх тусам орон оронд өргөжсөөр буй энэхүү баяраар олон ч алдартнууд шүтэн бишрэгчдийнхээ нүдийг хужирлажээ!

Үүний нэг жишээ нь жүжигчин Lili Reinhart, Camila Mendes болон Madelaine Petsch нар байв. Тэд CW сувгийн “Riverdale” цувралын Betty Cooper, Veronica Lodge болон Cheryl Blossom нарын дүрийг тус тус бүтээдэг билээ. Жүжигчид маань цуврал дээрээ ч, бодит амьдрал дээр ч сайн найзууд гэдгээ батлан энэ "Halloween"-ний баяраар “The Powerpuff Girls” болон хувирчээ!

ҮЗЭСГЭЛЭНТ KIKO MIZUHARA

Загвар өмсөгч, жүжигчин Kiko Mizuhara ч мөн "Halloween"-ний баярыг зүгээр өнгөрөөсөнгүй. Тэрээр чадварлаг загвар өмсөгч гэдгээс гадна “Norwegian Wood” (2010), “Attack on Titan” (2015) зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд дүрээ мөнхлөөд амжсан туршлагатай жүжигчин эмэгтэй билээ. 

Харин энэ жилийн "Halloween"-ний баяраар Kiko маань шидтэний дүрд хувирсан нь олны анхаарлыг татаад амжжээ!

ХАРААЛ ИДСЭН БҮЛТГЭРҮҮД ЭЭ...

Манай улс ч бас юугаараа дутах вэ, нийтээрээ биш ч зарим хэсэг нь "Halloween"-ний баярыг хөгжилтэй, болгоомжтой тэмдэглэсэн бололтой. Хүн бүр л хэн нэгний дүрд хувирахыг эрмэлздэг энэ өдөр харин комедиан Идэр-Од хэн болж хувирсан гээч?

CORALINE & WYBIE

Зарим нь эл өдрийг ийн хөгжөөнтэйгөөр өнгөрөөсөн бол зарим хэсэг нь харин нэлээдгүй хүчин чармайлт гарган хүүхэлдэйн кино эсвэл алдартнуудын дүрд хувирсан байсан. Тэдгээрийн төлөөлөл болж DJ Una, найз залуу Danny-гийнхаа хамт Coraline болон Wybie нарын дүрд хувирсан байна.

РЕППЕР BEWHY ХУРИМАА ХИЙЖЭЭ

Та Өмнөд Солонгосын хамгийн олон үзэгчтэй реп тэмцээнүүдийн нэг “Show Me the Money” цуврал нэвтрүүлгийн талаар хаа нэгтээгээс сонсож байсан л байх. Тэгвэл уг цувралын тав дахь ялагч Lee Byung-yoon буюу BewhY өнгөрсөн долоо хоногт хуримаа хийжээ! Тэрээр найз бүсгүйтэйгээ найман жилийн турш үерхсэний эцэст ийн гэрлэлтээ батлуулж буй бөгөөд хуримаа гэр бүлийнхээ хүрээнд цомхон хийсэн аж.

ШИНЭ ДУУНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

Vandebo хамтлагийн гишүүн, реппэр Vande өнгөрсөн долоо хоногт Инстаграм нийтлэлдээ шинэ уран бүтээлийнхээ тухай цухуйлгаад амжжээ! Хэсэг хугацаанд шинэ уран бүтээл цацаагүй тул шүтэн бишрэгчдийнх нь хүлээлт өндөр буй нь илт.

Тэрээр уг нийтлэлд шинэ он гарахаас өмнө нэг ч биш бүр хэд хэдэн дуугаа олны хүртээл болгохоор төлөвлөж байгаа хэмээжээ! Одоо хүлээх л үлдсэн бололтой.

ШИНЭ САРЫГ ХҮЧТЭЙ ӨНГӨРӨӨХИЙН ТӨЛӨӨ!

Шинэ долоо хоног, шинэ сар эхэлж буй тул та ч бас дотроо олон зүйл төлөвлөж, ихийг хийж бүтээхээр яаравчилж буй байх. Тэгвэл таны хүчийг багасгаж байдаг дараах таван зүйлээс зайлсхийхээ мартуузай!

- Бусдын шүүмжлэлээс зайлсхийх
- Өөрийнхөө асуудалд бусдыг буруутгах
- Бодит хэмжээ хязгаар тогтоохгүй байх
- Бусдыг үргэлж өөрөөсөө илүүд үзэх
- Хэн нэгнээс зөвшөөрөл хүлээх

Та өөрөө л хүсвэл таны дотор юуг ч хийж бүтээх хүч, ухаан болон авьяас байгаа тул битгий эргэлзээрэй!

Дараа долоо хоногт уулзталаа баяртай. Таны шинэхэн долоо хоног эрч хүч, аз жаргал, үр бүтээлээр дүүрэн байна хэмээн найдъя. 

#Өнгөрсөн долоо хоног Инстаграмд