#UBBLOOM: Залууст боломжийн цар хүрээг таниулж урам зориг өгнө


Үжин | YOLO.MN
2017-09-29

Хурдацтайгаар хөгжиж буй энэ л цаг үед хүн бүр л өөрийн арга барилаар амьдарцгаана. Гэхдээ зарим нь түүнийгээ хуваалцахаас цааргалдаг, нэгэн хэвийн байдаг зүйлсээр л бусдаасаа илүүрхэхийг хичээн улиг болсон зүйлийн араас улайран дайрч, дараа нь мундаг гэсэн нэр зүүх гээд хамраа сөхөж, яг л өөр санаа хаанаас ч, хэзээ ч олдохгүй гэсэн сэтгэхүйгээр ханддаг болсон цаг гэвэл хилсдэхгүй. Гэхдээ яг үнэндээ тийм биш.

Тэгвэл UB Bloom - Success хөтөлбөрийн эхлэл, Motivation арга хэмжээ нь залууст боломжийн цар хүрээг таниулах, санаа өвөрлөж явдаг залууст дардан замаар урагшлах боломжийг таниулахын зэрэгцээ шинэ хамт олонтой болох болон бизнесийн хамрагчаа олох бололцоог гаргаж өгч байгаа аж.

"Motivation" буюу урам зориг нэртэй тус арга хэмжээ дээр бид өнөө цагийн нийгмийн эмч нар, ирээдүй цагийн түүхэн алдартангуудыг урьж, оролцогчддоо урам зоригийг нь бадраах, гарааны бизнесийн тухай мэдлэг олгох, юу нь хэцүү вэ? юун дээр анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй вэ? гэх зэргийг өөрсдийнхөө туршлага дээрээс үндэслэн ярьж өгөх юм.

Үүний зэрэгцээ гарааны бизнесээ эхэлж буй залуустай танилцаж, хамтдаа зах зээлийн нийгэмд хөл тавих боломж ч бас таныг хүлээж байна. Арга хэмжээний хөтөлбөрт, Jazz хамтлаг ч бас урилгаар хүрэлцэн ирэх гэнэ.

ОРОЛЦОГЧДОД ОЛГОХ ДАВУУ ТАЛ

1. UB Passport - 50%-ийн хөнгөлөлтийн эрх
- UB Bloom - Success хөтөлбөрийн эхлэл "Motivation" арга хэмжээний оролцогч танд 50%-ийн хөнгөлттэйгөөр пасспортоо захиалах эрх бэлэглэж байна.

2. Урам зориг авах - Motivation
- Өөр өөрийн гэсэн хэв маяг, намтар түүх, туулсан зам, хуримтлуулсан туршлагатай залуу бизнес эрхлэгчдийн яриаг сонсож урам зориг авах алтан боломж нээгдэж байгаа юм.

3. Шинэ танилтай болох - Networking
- Нэг сонирхолтой, нэг мөрөөдөл, хүсэл тэмүүлэлтэй үеийнхээ хүүхдүүдтэй танилцаж, тэдэнтэйгээ цаашдаа бизнесийн ертөнцөд хөл тавих боломж бас нээгдэх нь ээ.

4. Зөвлөгөө авах - Get an advice
- Манай үйл ажиллагааны төгсгөлд та бүхэн илтгэгчидтэйгээ яриа өрнүүлж, зөвлөмж авах бүрэн боломжтой.


АРГА ХЭМЖЭЭНИЙ ИЛТГЭГЧИД

1. А.Ундрал

- "Unread"-ийн үүсгэн байгуулагчдын нэг
- "Глобал Шэйпэрс Улаанбаатар" нийгэмлэгийн гишүүн

2. Б.Батжин

- "Tomujin" сургалтын төвийн захирал
- "UB passport"- ийн үүсгэн байгуулагч

3. Ө.Үнэнбүрэн

- "Skinny Studio"-г хамтран байгуулагч
- "XMF"-ийн гүйцэтгэх захирал
- Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн
- Улаанбаатар Ротари клубийн удирдах зөвлөлийн гишүүн
- Монголын Туялзуур Сэлэмний Холбооны удирдах зөвлөлийн гишүүн

4. Б.Энэрэл

- "Made in Enerel" студийг үүсгэн байгуулагч

5. Б.Одбаяр

- "Brainstorm Branding Agency"- ийн үүсгэн байгуулагчдын нэг.

7. Б.Бөртэ-Үжин

- "Bee cafe"-ийн үүсгэн байгуулагч

Хэзээ: 2017 оны 10-р сарын 8-нд 11:00 цагт
Хаана: Нийслэлийн Улаанбаатар чуулгын танхимд

#UBBLOOM #Guys