Симбагийн дүрд бар дуу оруулсан: Хүүхэлдэйн кинонуудын сонирхолтой баримтууд


Х.Даваахүү | YOLO.MN
2023-05-01

Бидний бага насыг хүүхэлдэйн киногүйгээр төсөөлшгүй. Хүүхэд наснаасаа л тэднийг үзэж өөрсдийгөө ямар нэгэн гүнж, баатрын дүрээр нэрлэж тэдний хийж, ярьж буй бүрийг дуурайдаг байжээ. Тэгвэл эдгээр хүүхэлдэйнүүдийг маш олон удаа үзсэн ч тэр болгон анзаарч байгаагүй зүйлс болон сонирхолтой баримтуудаас хүргэж байна. 

1. Винни пүүх хүүхэлдэйн киноны Иоре илжигний болон трансформерс киноны Оптимус праймын дуу оруулагч нь нэг хүн гэнэ.

2. Маугли хүүхэлдэйн динон дээр гардаг дөрвөн тас шувуудыг алдарт Битлз хамтллагаас санаа авч бүтээжээ. 

3. Араатны хаан арслан хүүхэлдэйн киноны Симбагийн архирдаг хэсэгт жинхэнэ арслангийн дууг оруулсан боловч нэг л хүчгүй сул байсан учир бар болон арслангийн дууг нэгтгэн кинонд оруулсан аж.  

4. FROZEN хүүхэлдэйн киноны Ханс ханхүүг BIG HERO 6 хүүхэлдэйн кинон дээрээс харж болно. 

5. RATATOUILLE хүүхэлдэйн кинон дээр UP хүүхэлдэйн киноны Даг нохойн сүүдэр гардаг.

6. Диснейн гүнжүүдээс зөвхөн Тиана л  жинхэнэ ажил хийдэг. 

7. WALL-E нь Диснейн үүсгэн байгуулагч Волт Диснейн нэрээр нэрлэгдсэн. 

WALTER ELIAS DISNEY буюу WALL-E 

8. Покахонтасын дүр бодит явдлаас сэдэвлэн бүтсэн аж. 

Эх сурвалж: Bright side 

#Сонин хачин