Paramount Pictures албан ёсоор HYBE America-тай хамтран шинээр бүтээгдэж буй, одоогоор нэр нь зарлагдаагүй K-pop киноныхоо талаарх мэдээллийг зарлалаа. Тус кинонд "K-Pop Demon Hunters" киноны жүжигчин Ji Young Yoo болон дуучин Eric Nam нар тоглоно.
Уг төсөл нь 2027 оны хоёрдугаар сард дэлгэцнээ гарна гэж төлөвлөгдсөн бөгөөд "Seoul Searching" киног найруулсан найруулагч Benson Lee найруулах юм. Тус кино нь томоохон Америкийн студи Өмнөд Солонгост бүрэн зураг авалт хийсэн анхны уран сайхны кино болохоороо онцлогтой.
Киноны үйл явдал нь Солонгос-Америк гаралтай залуу эмэгтэйн талаар өгүүлнэ. Тэрээр гэр бүлийнхээ хүслийг эсэргүүцэн K-pop охидын хамтлагийн дараагийн од болох зорилгоор телевизийн уралдаанд оролцоно.
Найруулагч Бенсон Ли хэлэхдээ:
“Энэ кино бол миний K-pop-т хандсан хайрын захиа. Түүний эрч хүч, хүсэл тэмүүлэл, ид шид, мөн гайхалтай фэнүүдийн нэгдэл — бүгд энэ бүтээлд туссан. Энэхүү төслийг дэмжсэн Paramount Pictures-д, үнэнч тууштай продюсерууддаа, авьяаслаг жүжигчдэдээ, мөн энэхүү түүхийг амилуулахад тусалж буй K-pop-ийн домгууддаа гүнээ талархаж байна. Энэ кино бол мөрөөдөгчдөд зориулсан юм.” гэжээ.
Зохиолч Eileen Shim:
“Бид энэхүү түүхийг дэлхий даяар үзэгчдэд хүргэх энэ түүхэн боломж дээр Paramount Pictures-тай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ кино нь K-pop-ийн онцлог болох үнэнч тууштай байдал, уран бүтээлч чанарыг харуулахын зэрэгцээ бүх нийтийн хүлээн зөвшөөрөгдсөн ‘мөрөөдлөө биелүүлэх’ сэдвийг ч мөн хөндөж байна.” хэмээжээ.
Ji Young Yoo Netflix болон Sony Pictures-ийн хамтарсан "K-Pop Demon Hunters" анимейшнд Zoey хэмээх дүрд дуу оруулж, мөн Amazon Prime Video-гийн "Expats" цувралд Николь Кидман-тай хамтран тоглосон.
Eric Nam 2024 онд "Transplant" нэртэй уран сайхны кинонд анх удаа тоглосон бөгөөд "The Legend of Aang: The Last Airbender" хэмээх удахгүй гарах анимейшнд Aang-ийн дүрд дуу оруулжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!