Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (11.09-11.15)


YOLO.mn сайтын хамт олон ирэх долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 9-нөөс 15-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

МОНГОЛ АРТ ГАЛЕРЕЙ 11 САРД

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 9-15-ны хооронд

Хаана: Монгол арт галерей

Зохион байгуулагч: Монгол арт галерей

Тайлбар: “Монгол арт галерей”-д ирэх долоо хоногт нийт дөрвөн үзэсгэлэн гарах аж. Үүнд:

  • “Домгийн аялгуу" түүхэн сэдэвт уран зургийн үзэсгэлэн 
  • “Цой - 2020" Монголын уран сийлбэрчдийн нэгдсэн үзэсгэлэн 
  • “Их хааны нутгаар" судалбар аяллын үзэсгэлэн 
  • “Аялгуут Монгол" зураач С.Базарваань бие даасан үзэсгэлэн

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ЯПОНД СУРАЛЦАХ МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ - 2020

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 9-ний 16:00 цагт 

Хаана: Монгол - Японы төв

Зохион байгуулагч: Монгол - Японы төв, Монгол - Японы төв номын сан

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Тайлбар: Энэхүү үйл ажиллагааг “Монгол - Японы төв”-өөс 11 дэх жилдээ зохион байгуулахаар болжээ. Тус мэдээллийн яармагт очсоноор Японд суралцах, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах талаар мэдээлэл авах боломжтой байна. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

HACKUM TECH MEETUPS - ЦУВРАЛ УУЛЗАЛТ

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 11-ний 18:00 цагт 

Хаана: МУИС - Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль

Зохион байгуулагч: Hackum

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: МУИС, МКУТ-ийн харьяа мэдээлэл, технологийн “Hackum” клубээс “Tech Meetups” цуврал уулзалтыг долоо хоног бүр зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү цуврал уулзалтын хүрээнд мэдээлэл, технологийн салбарт амжилттай ажиллаж буй эрхмүүдийг урьж оролцуулан оюутан, клубийн гишүүдэд сонирхолтой, хэрэгтэй мэдээллийг өгөх аж. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

BOARD GAME DAY

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 14-ний 15:00 цагт

Хаана: UB Central Residence

Зохион байгуулагч: UB Board Games

Үргэлжлэх хугацаа: 3 цаг

Тайлбар: Хөлөгт тоглоом сонирхогч хүүхэд, залуус долоо хоног бүрийн бямба гарагт цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлдэг. "Катан", "Risk: Game of Thrones", "Arkham Horror", "Scrabble" зэрэг хөлөгт тоглоомуудаар тоглох боломжтой юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТОГЛОЛТ & ҮЗВЭР

MOVIE NIGHT: MAYA LIN

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 11-ний 17:00 цаг

Хаана: Америкийн соёл мэдээллийн төв

Зохион байгуулагч: American Corner, Ulaanbaatar

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 45 минут

Тайлбар: Энэхүү үзвэр долоо хоног бүрийн лхагва гарагт тогтмол зохион байгуулагддаг. Кинонуудаа англи хадмалтайгаар гаргадаг учраас англи хэлээ сайжруулах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Энэ удаагийн кино үдэш хөтөлбөрөөр Вьетнамын дурсгалт хана, иргэний эрхийн усан оргилуур зэрэг хөшөө дурсгалуудаараа алдартай уран бүтээлч Maya Lin-ий тухай киног гаргахаар болжээ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

ENGLISH SPEAKING CLUB OF EARC 

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 9-ний 16:00 цагт

Хаана: Story Hub Mongolia

Зохион байгуулагч: Story Hub Mongolia

Үргэлжлэх хугацаа: 2 цаг 

Тайлбар: Энэхүү ярианы клуб нь насанд хүрэгчид буюу 18-аас дээш насныханд зориулагдсан билээ. Хичээлийг Румын улсаас ирсэн John багш сонирхолтой байдлаар явуулах болно.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

THE NIGHT WITH 3 GIRLS

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 13-ны 20:00 цагт

Хаана: Zaisan Event Hall

Зохион байгуулагч: 3 охин, Shoppy.mn

Үргэлжлэх хугацаа: 2+цаг 

Тайлбар: Бид бүгдийн сайн мэдэх 3 охин хамтлаг ирэх долоо хоногт тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү эвентэд Vandebo хамтлаг, комедиан Б.Батбилэг нар оролцох аж.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе