Долоодугаар сарын драмын нэр хүндийн жагсаалтыг “Squid Game 3” тэргүүллээ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Долоодугаар сарын драмын нэр хүндийн жагсаалтыг “Squid Game 3” тэргүүллээ.

Солонгосын Бизнесийн Судалгааны Хүрээлэн энэ сарын драмуудын нэр хүндийн жагсаалтыг гаргалаа.

Энэхүү жагсаалтыг 6-р сарын 8-наас 7-р сарын 8-ны хооронд цуглуулсан өгөгдөлд үндэслэн хэрэглэгчийн оролцоо, хэвлэл мэдээллийн хамрах хүрээ, харилцан үйлчлэл, олон нийтийн мэдлэг, үзэлт зэргийг шинжилж гаргасан байна.

Энэ сарын жагсаалтыг “Squid Game 3” тэргүүлж, 7,984,003 оноотойгоор хамгийн нэр хүндтэй драм болсон. Тус бүтээлийн түлхүүр үгсийн шинжилгээнд “өмнө нь байгаагүй, дахин давтагдашгүй,” “Netflix,” “дэлхийн №1” зэрэг илэрсэн бол холбогдох өндөр оноотой үгсэд “дээд амжилт,” “ноёрхох” зэрэг багтжээ. 

Хоёрдугаар байрт “Our Unwritten Seoul” орж, 7,512,779 оноо авсан бол гуравдугаар байрт “Mercy for None” 6,577,924 оноогоор жагсжээ.

“Good Boy” драм маш ойр дүнтэйгээр 4-р байрт орж, 6,266,526 оноо авсан бөгөөд “For Eagle Brothers” 3,564,205 оноотойгоор топ 5-ыг хаажээ.

Ингээд эхний 20 байрт орсон драмуудтай танилцацгаая.

1.“Squid Game 3” 
2.“Our Unwritten Seoul”
3.“Mercy for None”
4.“Good Boy”
5.“For Eagle Brothers”
6.“Head Over Heels”
7.“Queen’s House”
8.“Oh My Ghost Clients”
9.“Our Movie”
10.“The Haunted Palace”
11.“Tastefully Yours”
12.“Salon de Holmes”
13.“The First Night with the Duke”
14.“The Woman Who Swallowed the Sun”
15.“Spring of Youth”
16.“Hunter with a Scalpel”
17.“Desperate Mrs. Seon Ju”
18.“Taxi Driver”
19.“Good Luck!”
20.“Nine Puzzles”

#Squid Game 3