Расселл Вестбрүүк “Shaqtin Fool”-ын MVP-гээр тодорчээ


Сондор | YOLO.MN
2017-06-16

Улирлын хамгийн хөгжилтэй агшнаар ОКС-гийн Расселл Вестбрүүкийн үйлдэл шалгарчээ.

Энэ сарын сүүлээр улирлын шилдэгүүдийн шагнал гардуулах ёслол болно. Тэгвэл үүнээс өмнө сагсанбөмбөг сонирхогчдын дунд алдартай Шакил О’Нилийн хөтлөн бэлтгэдэг Shaqtin Fool буюу долоо хоног бүрийн хөгжилтэй агшинг тодруулдаг нэвтрүүлгийн оны онцлох хөгжилтэй агшин Расселл Вестбрүүкийнх байлаа. Өөрөөр хэлбэл “Shaqtin Fool”-ийн MVP шагнал Оклахома Сити Тандерийн Расселл Вестбрүүкийнх болсон байна.

Өнгөрсөн улирлуудад Жавэл МкГий, Кендрик Пэркинс, Отто Портер, Жэймс Харден нар тус шагналын эзэн болсон бол Вестбрүүк энэ удаа орлоо. Та бүхэн түүний шалгарсан агшинг доорхи бичлэгээс үзнэ үү.

Шагналын эзнийг хөгжөөн дэмжигчдийн дунд санал асуулга явуулж тодруулсан бөгөөд нийт санал асуулгад оролцогчдын 42% нь Вестбрүүкийн тус үйлдлийг сонгожээ. Харин түүний ардаас Бостон Сэлтиксийн Маркус Смарт 36%, Атланта Хауксийн Дуайт Ховард 3-т, Голден Стэйт Уорриорсийн Заза Пачулиа 4-т тус тус оржээ.

#Russell Westbrook #funny