Залуу үеийн шинэ К-поп хамтлаг: CORTIS


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

K-pop ертөнцөд шинэ салхи авчирч буй CORTIS хамтлаг есдүгээр сарын 8-нд анхны  дебют болох “Color Outside The Lines”-аа цацсан билээ. BigHit Music-ийн зургаан жилийн дараах энэхүү анхны хөвгүүдийн хамтлаг нь “Martin, James, Juhoon, Seonghyeon, Keonho” гэх 5 гишүүнтэй. Энэ хамтлаг нь 2000-аад оны хэв маягийг орчин үеийн уур амьсгалтай хослуулж залуу насны итгэл эрч хүч дүүрэн дүр төрхийг харуулж чадаж байна.

Тэдний дебют гармагцаа л  олны анхаарал татаж байв. Billboard-ын 200 жагсаалтад №15 байранд орж, гурван дууныхаа клипээр 48 сая гаруй үзэлт, Spotify-д 7.5 сая гаруй сарын сонсогчтой болсон нь шинэ хамтлагийн хувьд маш өндөр амжилт юм.

Хамтлагийн бүх дуу өсвөр үеийн өнгө аяст тохирсон хэмнэлтэй. Гол дуу болох “What You Want” нь нэр алдрын төлөөх хүслийг илтгэсэн рок өнгө аястай. Харин “GO!” дуу нь TikTok дээр мянга мянган тренд бичлэгүүд үүсгэж энэ оны хамгийн алдартай K-pop дуунуудын нэг болсон.

“FaSHioN” дуу нь Сөүл хотын хуучны хэв маяг, хувцасны соёлыг хөгжилтэй байдлаар илэрхийлсэн тайван аялгуугаар залуу үеийнхэнд тохиромжтой байдлаар харуулжээ.

Хамтлагийн бусдаас ялгарах онцлогууд

CORTIS хамтлагийн онцлог нь тэд бүгд уран бүтээлдээ өөрсдөө оролцдог явдал юм. 17 настай ахлагч Martin “Deja Vu”, ILLIT-ийн “Magnetic” зэрэг алдартай дуунууд бүтээх ажилд  оролцож байсан бол James нь Trainee A төслийн гишүүн байсан туршлагатай гэнэ.

Хэдийгээр тэд залуу ч Juicy J, Teezo Touchdown зэрэг алдартай продюсеруудтай хамтран ажилласнаар чанартай бүтээлүүдийг олонд хүргэж чаджээ. CORTIS хамтлагийн хөгжим, хэмнэлүүд нь Travis Scott, Playboi Carti, A$AP Rocky зэрэг хип-хоп уран бүтээлчдээс санаа авсан ч өсвөр үеийнхний эрч хүч, чөлөөт сэтгэлгээг илтгэнэ.

CORTIS бол “young, wild, free” гэсэн үгийн жинхэнэ утгыг илэрхийлэгч хамтлаг. Тэдний бүтээлүүдэд нийгмийн асуудал, шударга бус зүйл биш харин залуу насны хүсэл, мөрөөдөл, цэвэр эрч хүч л бий.

Ирээдүйд тус хамтлаг шинэ үеийн K-pop-ийн сонирхолтой өнгө төрхүүдийн нэг болох нь аль хэдийнээ тодорхой болжээ.

Эх сурвалж: Koreatimes

#CORTIS #К-поп хамтлаг