5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Сибирийн ЦАСАН ЦАГААН охин загварын агентлагуудын саналд “дарагджээ”


Цацаа | YOLO.MN
2017-04-24

Танилц, энэ бол Нарияана охин. Тэрээр найман настай хэдий ч түүний өвөрмөц гадаад төрх загварын гайхалтай нүүр царай болохоор юм. Ховор тохиолддог генийн гажуудал буюу албино шинж чанартай төрсөн түүнд загварын агентлагууд хамтран ажиллах санал ирүүлсээр байгаа аж.

Гэхдээ түүний гэр бүлийнхэн энэхүү саналуудад татгалзсан хариуг өгөөд байгаа юм. Энэ талаар түүний ээж тайлбарлахдаа “Охин минь том болоод сонголтоо өөрөө хийх болно. Бид өмнөөс нь сонголт хийх эрхгүй” хэмээжээ. 

Түүнийг хүмүүс Сибирийн цасан цагаан охин гэж нэрлээд буй. Түүний зургийг авсан Вадим Руфов хэлэхдээ “Миний уулзаж байсан хүмүүсээс хамгийн өвөрмөц нь” хэмээн дуу алджээ.

Албино гэдэг нь нэг төрлийн генийн гажуудал юм. Өөрөөр хэлбэл хүн бүр эхийн хэвлийд бүрэлдэх явцдаа өнгөний кодтой болдог, харин гажуудал гарч өнгөний өгөгдөлгүй болсон тохиолдолд ийнхүү цав цагаан төрдөг байна. Гэсэн ч тэрээр яг л жирийн хүүхэд шиг, дуулж бүжиглэж, зураг зурах дуртай гэнэ.















#world #people #health