5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

16 настай Э.Гэрэлтуяа шорт трекийн төрөлд өрсөлдөв


Үжин | YOLO.MN
2017-02-23

Азийн өвлийн наадмын шорт трекийн төрөлд Э. Гэрэлтуяа эх орноо төлөөлөн ганцаараа өрсөлдлөө.

Манай багийн хамгийн отгон тамирчдын нэг, 16 настай Б.Гэрэлтуяа VI гараанд Япон, Казахстан, Филиппиний тамирчидтай өрсөлдөж, 2:02.806 амжилтаар гараандаа гуравдугаар байр эзэлсэн юм.

Нийлбэр дүнгээр тэрээр 26 тамирчнаас 20 дугаарт байрт эрэмблэгдэж Индонези, Малайз, Филиппин, Тайваны тамирчдыг орхисон юм. Энэ зайд БНСУ-ын тамирчид эхний алт, мөнгөн медаль, Японы тамирчин хүрэл медаль хүртэв.

Сонирхуулахад шигшээ багийн дасгалжуулагчаар Канвон-1999 Азийн өвлийн наадамд Монголын багийн тугчаар ажиллаж, Нагано-1998, Солт Лэйк-2002 олимпын наадмуудад шорт трекийн төрлөөр оролцож байсан Б.Сансарбилэг ажиллалаа.

#Sport #Freetime #teenagers