Оскарын шагналт найруулагч Кристофер Ноланы ээлжит цар хүрээтэй шинэ бүтээл болох The Odyssey кино эртний Грекийн алдарт туульсаас сэдэвлэсэн.
Киноны жүжигчдийн бүрэлдэхүүнд:
The Odyssey киноны төсөв нь 250 сая ам.доллар бөгөөд энэ нь Ноланы хувьд хамгийн өндөр өртөгтэй бүтээл болох юм. Кино бүхэлдээ IMAX камер ашиглан хийгдэж байгаа ба ийм цар хүрээтэй бүтээлийг бүрэн IMAX-р зураг авсан анхны тохиолдол болох юм.
The Odyssey бол Ноланы хувьд "Oppenheimer" (2023)-оос хойших хамгийн их хүлээлттэй кино. Шинжлэх ухаанд тулгуурласан бүтээлүүдээр нэрд гарсан түүний хувьд домогт үндэслэсэн, уран зөгнөлт адал явдал бол шинэ эргэлт бөгөөд $1 тэрбумын ашигтай “Oppenheimer” киноноос хойш кино зах зээлд дахин том нөлөө үзүүлэх нь гарцаагүй хэмээн үзэж байна.
The Odyssey-ийн домгийн агуулга, оддоор дүүрэн жүжигчдийн бүрэлдэхүүн нь үзэгчдийг кино театр руу татах хангалттай шалтгаан болох нь гарцаагүй.
Киноны зураг авалт 2-р сард Грек, Марокко, Итали зэрэг газарт эхэлсэн бөгөөд 2026 оны 7-р сарын 17-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!