5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Биеийн тамир, спортын дунд сургууль наймдугаар сард хүүхдүүдээ бүртгэнэ


Т.Ариунбаяр | YOLO.MN
2017-07-16

Хүүхэд бүр л спортоор хичээллэх дуртай байдаг. Гэхдээ цаашдаа мэргэжлийн тамирчин аль эсвэл дасгалжуулагч болохыг хүссэн хүүхдүүдийн хувьд мэргэжлийн багш, зорилго нэгтэй хамт олонтой байх нь чухал ач холбогдолтой.

Ерөнхий боловсролын сургалт нь бусад сургуулийн адилаар төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу зохион байгуулагддаг Биеийн тамир, спортын дунд сургууль нь бүртгэлээ жил бүрийн наймдугаар сарын 20-27-ний өдрүүдэд зохион байгуулж, наймдугаар сарын 27-28-ний өдрүүдэд элсэлтийн шалгалтаа авдаг байна. 

Спортын төрөл бүр дээр биеийн ерөнхий хөгжил болон тухайн спорт дахь өөрийн суурь бэлтгэлийг сорилоор үнэлэн өндөр оноотой сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж  тэнцсэн тохиолдолд шилжин суралцах боломжтой.

Тус сургуульд 3-11 ангийн сурагчид шилжин суралцах боломжтой гэнэ шүү.
Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургууль нь дараах спортын төрлүүдээр мэргэжлийн сургалт, дасгалжуулалтаа явуулдаг аж.

-Жүдо бөх
-Чөлөөт бөх
-Бокс
-Хөнгөн атлетик
-Ширээний теннис
-Дугуй
-Хүндийн өргөлт
-Шатар
-Даам
-Тэшүүр

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Спортын төв ордон
Холбоо барих: 11-324294, 88125958, 99294250, 98986070

#Secondary school #Registration