“Snowdrop” цувралын жүжигчин Kim Mi-Soo 29 насандаа хорвоог орхилоо


Хасбаатар | YOLO.MN
2022-01-06

JTBC студийн түүхэн бүтээл болох "Snowdrop" цувралын жүжигчин Ким Ми-Сү /Kim Mi-Soo/ өчигдөр 29 насандаа хорвоог орхилоо. Энэ харамсалтай мэдэгдлийг түүний харьяалагддаг байсан Landscape энтертайнментаас гаргасан бөгөөд нас барсан шалтгааныг нууцалж, худал цуурхал дэгдээн талийгчийн ар гэр, төрөл төрөгсдийг хэцүү байдалд оруулахгүй байхыг аминчлан хүсжээ.

“Snowdrop” нь 1987 онд Өмнөд Солонгост хүчээ авсан ардчилсан оюутны хөдөлгөөний үеийн тухай өгүүлэх түүхэн цуврал бөгөөд, саяхан түүх гуйвуулсан гэх шалтгаанаар хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, шүүхийн шийдвэрээр ахин үргэлжлэхээр болоод байсан билээ. 

 

#Кино урлаг #Snowdrop