“Дээлтэй Монгол-2025” наадмыг Д.Сүхбаатарын талбайд маргааш буюу долоодугаар сарын 8-ны өдөр 11:00 цагт зохион байгуулна.
Энэ жил 19 дэх удаагаа болох “Дээлтэй Монгол” наадмын үеэр:
Мөн энэ үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болохоос гадна хүүхэд, залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолтыг зохион байгуулах юм.
“Дээлтэй Монгол-2025” наадмыг зохион байгуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжих зорилгоор төв талбайн зүүн тал, Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын автомашины хөдөлгөөнийг долоодугаар сарын 8-ны өдрийн 11:00-13:00 цагийн хооронд хязгаарлаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!