Billboard Hot 100” чартын эхний аравт эрэгтэй уран бүтээлч багтсангүй: Taylor Swift Billboard-ийн ТҮҮХЭНД шинэ амжилт тогтоолоо


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-11-03

Taylor Swift-ийн сүүлд гаргасан цомог болох “Midnights” хэд хэдэн шинэ амжилт тогтоолоо. 

Тухайлбал уг цомог Spotify дээр хамгийн хурдан 1 тэрбум стрийм хийгдсэн цомог болжээ. 

Мөн 32 настай Taylor “Billboard Hot 100” чартын эхний арван байрыг эзэлснээр 2021 оны есдүгээр сард долоо хоногийн турш шилдэг арвын есийг авч байсан Drake-ийн амжилтыг эвдэв. 

Үүгээрээ  Billboard-ийн түүхэнд эхний арван байрыг эзэлсэн цор ганц уран бүтээлч болоод байна. Энэ долоо хоногийн “Billboard Hot 100” чартын эхний аравт эрэгтэй уран бүтээлч багтаагүй нь ТҮҮХЭН дэх цор ганц тохиолдол юм. 

Түүнд баяр хүргэе.

#Мэдээ